Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Хаширдаггүй Засаг

Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэрийн баримт баттай бол Засгийн газар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг үнэн хашрааж байна.

Эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан, УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гэх дуулианаас болж, парламент нь хоёр бутарчихаад байхад л Б.Батдэлгэр захирлын ярьснаар бол Сангийн яам нь өнгөрсөн оны сүүлээр Засгийн газрын бонд нэрийн дор 19.8 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гаас авчээ.

Бонд бол өр, харин ЖДҮХС-гийн зорилго бол нэмүү өртөг шингээж, үйлдвэрлэлийг бий болгох. Тэгэхээр өр бий болгодог бондод зарцуулах хөрөнгийг ЖДҮХС-гаас “босгосон” нь баттай бол асуудал үүсэх нь дамжиггүй. Нэг ёсны ЖДҮХС-гийн тухай хуульд өөрчлөлт оруулж, бондын санхүүжилтийг босгох тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаагүй байхад Засгийн газар дээрх зохицуулалт хийсэн бол хууль зөрчсөн л болж таарна. Иймээс Баялаг бүтээгчдийн холбооноос хийсэн мэдээлэл баттай юу гэдэгт Сангийн яам тайлбар хийхгүй бол Авлигатай тэмцэх газар бас нэг ажилтай зууралдах болох нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж