Карлос Гон: Би ямар ч гэм буруугүй

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Карлос Гон: Би ямар ч гэм буруугүй

Карлос Гон: Би ямар ч гэм буруугүй

"Nissan Motor" компанийн ТУЗ-ийн дарга асан Карлос Гонд холбогдох хэргийн эхний сонсгол өнөөдөр Токиогийн шүүхэд болж байна. Энэ үеэр тэрбээр өөрийг нь буруутгаж буй зүйл заалтууд үндэслэлгүй болохыг хэлжээ. Баривчлагдсанаасаа хойш хоёр сарын дараа анх удаа олон нийтийн өмнө ил гарсан түүнийг шүүгч нотлох баримт устгах, оргон зайлах эрсдэлтэй учир баривчилсан гэж тайлбарлажээ.

Японы шүүх хяналтын байгууллага түүнийг тус улсын санхүүгийн хуулийг зөрчиж, орлогоо нуун дарагдуулсан, мөн хувийн алдагдлаа компанийн нэр дээр шилжүүлсэн зэрэг зүйл заалтуудаар буруутгасан билээ. Тодруулбал, Гоныг “Ниссан”-ы охин компаниас Саудын бизнесийн компанид 15 сая ам.доллар шилжүүлсэн хэрэгт буруутгажээ. Шүүхийн сонсголын үеэр тэрбээр “Би ямар ч гэм зэмгүй. Намайг үндэслэлгүйгээр буруутгаж байна. “Ниссан”-ыг хэзээ ч санхүүгийн алдагдалд оруулж байгаагүй” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж