“Aquaman” ашиг орлогоороо тэргүүлж байна | News.MN

 “Aquaman” ашиг орлогоороо тэргүүлж байна

 “Aquaman” ашиг орлогоороо тэргүүлж байна

 “Aquaman” ашиг орлогоороо тэргүүлж байна

“Warner Bros” компанийн шинэ уран бүтээл болох “Aquaman” кино Хойд Америкийн шилдэг киноны жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүллээ. Тус кино нь нээлтээ хийснээсээ хойш Хойд Америкийн зах зээлээс 259.72 сая ам.долларын ашиг олсон бол дэлхийн зах зээлээс нийт 940 сая  ам.долларын ашиг олсноор олон улсын “Box Office” жагсаалтыг тэргүүлсэн байна.

Комик номоос сэдэвлэн бүтээсэн “Aquaman” нь супер баатруудын тухай өгүүлдэг кинонууд дундаас хамгийн их ашиг орлого олсон бүтээлээр хэдийн шалгараад байгаа юм.  Нийт 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус киног Жэймс Ван найруулсан бол гол дүрүүдэд Жейсон Момоа, Николь Кидман, Амбер Херд нар тогложээ.

Атлантис хэмээх лусын хаант улсын залгамжлагч Карри нь өөрийн хүмүүсийг уриалан лусын долоон хаант улсыг нэгтгэн, хуурай газар дээрх дэлхий ертөнцийг эзлэхээр зэхэж байсан ахынхаа эсрэг тэмцэл гаргаснаар киноны гол үйл явдал өрнөдөг байна.

Энэ долоо хоногт “Aquaman” кино нь нийт 56.2 сая ам.долларын ашиг олж “Box Office”-ийг тэргүүлсэн бол бол “Sony Pictures”-ийн бүтээсэн аймшгийн төрлийн “Escape Room” кино 18 сая ам.долларын орлогоор удаалав. Түүнчлэн “Walt Disney Studios”-ийн бүтээл, уран зөгнөлт, мюзикл төрлийн “Mary Poppins Returns” кино 15.7 сая ам.долларын орлогоор жагсаалтын эхний гуравт багтсан. Эдгээр киноны араас “Spider Man: Into the Spider Verse” болон “Bumblebee” зэрэг уран бүтээлүүд жагсаалын дөрөв болон тавдугаар байранд бичигджээ.

Эх сурвалж: Синьхуа

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж