Путин их буугаар бууджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Путин их буугаар бууджээ

Путин их буугаар бууджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сарын 7-ны өдөр, үнэн алдарт шашинтны зул сарын баярын цэнгүүний үеэр уламжлалын дагуу Санкт-Петербургийн Петропавловскийн цайзаас их буугаар бууджээ. Кремлийн цахим хуудаст Путины их буугаар буудаж буй болон Оросын хүндэт барилгачин, 85 насны ой нь тохиосон Владимир Бендеттэй уулзаж байгаа бичлэг тавигдсан байна.

Их буугаар буудахаас өмнө Путин Бендетэд баяр хүргэж, үзэг бэлэглэсэн байна. Энэ үеэр тэрбээр “Би их бууны ангид алба хааж байхдаа анхныхаа цолыг авч дэслэгч болж байлаа. Би чинь гаубиц их бууны салааны дарга байсан хүн” хэмээн дурсан ярьжээ. Владимир Бендетийн хувьд ч их бууч, мянга мянган барилга байшин барьж байгуулсан Петербургийн хүндэт барилгачин нэгэн аж.

Эх сурвалж: Вести

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж