УАШТ: Д.Төмөрхүлэг хүндхэн барилдаанаас хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

УАШТ: Д.Төмөрхүлэг хүндхэн барилдаанаас хүрэл медаль хүртэв

УАШТ: Д.Төмөрхүлэг хүндхэн барилдаанаас хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн  насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн/УАШТ/ Сэлэнгэ аймгийн Спортын ордонд болж байна. Эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. Тэмцээн маргааш/2019.01.09/ багийн тэмцээнээр өндөрлөнө.

Энэ жилийн УАШТ-ийг олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг болон ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар нарын шилдэг жүдочид өнжжээ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /2019.01.07/ эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болж, аваргууд тодорсон.

Эрэгтэйчүүдийн зарим жинд 30-40 жүдоч барилдсан бөгөөд 66 кг-д шинэ аварга төрсөн. Энэ жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Д.Төмөрхүлэг шөвгийн наймд Г.Хэрлэнд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Д.Төмөрхүлэг залуу жүдоч н.Шинэбаяртай есөн минут барилдан торгуулиар ялж, медальд хүрсэн. Энэ барилдаан өчигдөр явагдсан барилдаанаас хамгийн удаан үргэлжилсэн барилдаан боллоо. Жиндээ түрүүлэх магадлалтай бөхийн нэрлэгдэж байсан Д.Төмөрхүлэг энэ жилийн УАШТ-д хүндхэн барилдаануудыг хийж медальд хүрсэн нь нэгэн том дуулиан байсан юм. Мөн бусад жинд сонирхолтой барилдаанууд олноор гарч зарим жинд шинэ аваргууд төрсөн.

Өнөөдөр хүнд жингийн аваргууд тодорно.

Тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулья. /2019.01.07/

Эмэгтэй 48 кг
1. Г.Наранцэцэг /Алдар/
2. Б.Ойдовчимэд /Женко/
3. Э.Уртнасан /Хилчин/
4. Г.Бүрнээбаяр /Боржин/

52 кг
1.Л.Сосорбарам /Баянхонгор/
2. Ц.Гал-Од /Дархан/
3. Э.Гэрэлмаа /Хилчин/
3. Л.Энх-Отгон /Хүч/

57 кг
1. Л.Энхрийлэн /Сүлд/
2. Б.Хорлоо /Женко/
3. Ч.Аззаяа /Хилчин/
3. Б.Алтанцэцэг /Женко/

63 кг
1. Б.Ганхайч /Алдар/
2. Б.Мөнгөнчимэг /Женко/
3. Ц.Сүнжидмаа /Женко/
3. Ц.Номин

Эрэгтэй 60 кг
1. Э.Ариунболд /Алдар/
2. М.Мягмардорж /Хилчин/
3. Ч.Марал-Эрдэнэ / Хангарьд/
3. Л.Өнөболд /Эрч/

66 кг
1. Н.Мөнхбаяр /*Алдар/
2. Г.Хэрлэн /Сүлд/
3. Д.Төмөрхүлэг /Хилчин/
3. Ё.Басхүү /Хилчин/

73 кг
1. Ц.Цогтбаатар /Сүлд/
2. Б.Батболд /Хангарьд/
3. Г.Одбаяр /Женко/
3. С.Баяртүвшин /Эрч/ тус тус медальт байрт шалгарав.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг ETV болон МҮОНТВ фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулан хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж