Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхэд ирц хүрнэ | News.MN

Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхэд ирц хүрнэ

Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхэд ирц хүрнэ

Ц.Даваасүрэн: Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэхэд ирц хүрнэ

УИХ-ын байнгын хороод ирц хүрэхгүй, үйл ажиллагаа нь тасалдаад сар гаруй хугацаа өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор чөлөөлдөг байх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонслоо.


-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Хуулиараа бол УИХ-ын дарга бол хурал даргалагч. УИХ-ын тогтвортой байдал гэдэг нь УИХ-ын даргын асуудал биш 76 гишүүний асуудал юм. УИХ-ын олонх нь хуралдаа оролцохгүй гэдэг байдал үүсээд байхад УИХ-ын дарга нь ажиллах чадамжгүй болоод байгаа юм. Ерөнхийлөгчийн хууль бол гарц, тиймээс энэ хуулийг хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа нэг бол УИХ-ын дарга огцор, үгүй бол УИХ тар гэдэг л нөхцөл байдалтай байна. Төрийн үйл ажиллагаа удаан гацаж болохгүй, тиймээс энэ хууль бол гарц, шийдэл гэж харж байна. Үндсэн хууль талаасаа УИХ-ын тарах нөхцөл нь УИХ чадамжгүй болсон үед гэж заасан. Одоо бол УИХ-ын үйл ажиллагаа чадамжгүй болсон гэж харж байна. Цаашдаа бол асуудал хүндэрвэл энэ УИХ тарах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэх үеэр бүлэг, байнгын хороо болон чуулганы хуралдааны ирц хүрэх болов уу?

-Хүрнэ. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулахаар хуралдаа оролцохгүй байгаа 40 гишүүн байгаа шүү дээ.

-Парламентын үйл ажиллагаа сар гаруй хугацаанд гацсан. Намрын чуулган завсарлахад нэг сар гаруй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд товлосон ажлуудаа хэлэлцэх, эрх баригч нам эвлэрэх боломж үлдсэнгүй юу?

-Энэ бол намын асуудал биш. Нам гэхээс илүү улстөрд шинэтгэл хийх тухай асуудал. Шударга бус зүйлийг цэгцэлж, зарчимтай амьдрах асуудал л ярьж байна. Хэдэн сая, тэрбумаар нь нэг хэсэг нь яриад байж болохгүй шүү дээ. Энийг нам доторх хагарал, эрх мэдэл хуваалцах гэсэн асуудал биш. Улс төрийн тэмцэл шиг харагдуулах гэж оролдож байгаа хүмүүс бас байх шиг байна.

-Сүүлийн үед орд газруудыг төрийн мэдэлд хүчээр авч байна. Энэ нь хөрөнгө оруулалтыг үргээж болзошгүй гэсэн болгоомжлол байгааг судлаачид хэлж байна?

-Бид уул уурхайн баялгийг хэтэрхий эмх замбараагүй олгосоор ирсэн. Үүний л гор нь тулгараад байгаа бэрхшээлийн шалтгаан юм. Хариуцлагатай уул уурхай гэж ярьж байгаагийн чухал нь аль хэсгийг нь ашиглах, аль хэсгийг нь эргэлтэд оруулах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл өнөөдөр нэг хэсэг нь лицензийн асуудлаас болж хэт баяжсан, зарим хүмүүсийн хэлж байгаа шиг бодит байдлууд амьдрал дээр байгаа шүү. Бид жаахан зарчимтай амьдрахгүй бол хэн нэгэн хүч түрж амьдардаг байж болохгүй. Үндсэн хуульд байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг зарчим үйлчлэх ёстой. Уул уурхайг бодлоготойгоор, хариуцлагатайгаар ашиглах ёстой. Хэдийг нь одоо ашиглах, хэдийг нь ирээдүйд ашиглах ёстой гэдгээ тодорхой болгох ёстой юм.

-Энэ жил эрчим хүчний салбарт ямар ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Шинэ оны босгон дээр бид  Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурсан. Түүний дагуу холбогдох гэрээ, контракт байгуулах ажил үргэлжилж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг зээл, Эрдэнэт, Дарханы дулааны станц, Амгалан ДЦС, ТЭЦ-3 зэрэг станцуудын  өргөтгөл барих санхүүжилтийг энэ жил босгоно. Мөн ТЭЦ-4-ийн дөрвөн блокийг шинэчилж, эрчим хүчийг нэмэгдүүлнэ. Бид энэ оноос эхлэн Оюутолгойг тодорхой хэмжээгээр эрчим хүчээр хангана. Одоогоор 100 хувь дотоодоос хангах боломжгүй бөгөөд эхний ээлжинд тодорхой хувийг нь дотоодоос хангана.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 112.72.15.78

М.Энхболдыг /ганц хүнийг/ 40 нь ИХ-ын гишүүн Ерөнхийлөгчтэйгээ нийлээд хуульдаад огцоруулах тодорхой боллоо. Сэтгэл нийлсэн бол болохгүй нь юу байхав. Дараа нь ЖДҮ-читэйгээ тэмцэх байгаадаа . Тэгэхгүй бол ч ёстой ард түмэн тэмцэлээ өрнүүлэх байхаа даа. АТГ, УЕП-оос сүүлийн үед нилээд тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэнээс манай томчууд айгаад хурдан нөхдүүдийг сольж, өөрийн нохойнуудыг тавихгүй бол болохгүй нь гэж бодох шиг боллоо.

Avatar

Зочин 2019-01-08 64.119.22.184

TT STANTSIIN GEREE GEGCHEES BOLJ OGTSROH ESTOI

Avatar

Зочин 2019-01-08 202.21.106.121

nugd zailaach gesen huuli oruulahaar awch heleltsehgui gants huniig buulgay geheer irts hurdeg hogiin ulsturchidiig songojdee zailaachee bugd chi ch gesen

Avatar

Зочин 2019-01-08 139.5.217.50

Ирц хүрэлгүй яахав.Ганц хүнийг зайлуулах хууль санаачилсан тэд , М.Энхболдын мууг нь үзэж, таашаал авч ЖДҮ-чин Засгийн газраа авч үлдэх гэсэн 40 хар хэрээ 100 хувь ирнэ гэдэгт мөрийцсөн ч болно. Дараа нь Женко, Зи нартай нийлж АТГ-ын дарга Х.Энхжаргал руу довтолно. Яагаад гэвэл АТГ энэ луйварчдын мөрөөр аль хэдийн орсон тул тэд ингэж хууль бус авирлахаас аргагүй болсон нь бас нэг бодитой шалтгаан юм

Avatar

И.Норовжав 2019-01-08 202.126.89.6

УРИАЛГА Сонгогч нөхөд өө та бидний сонгосон УИХ- ын гишүүд мань улс орон , сонгогч бидний амьдралтай холбоотой асуудлыг хэлэлцэх хуралд Сонгогч бидний санал, даалгаваргүйгээр таслан УИХ- ын үйл ажиллагааг тасралтгүй явуулах журамыг хувийн амбицаараа ноцтой зөрчиж байгааг сонгогч бид эрс эсэргүйцэж байна.Иймд тойрог бүрийн сонгогчид оо өөрийнхөө тойргоосоо сонгосон гишүүн чинь их хурлын үйл ажллагааг тасалдуулж байгаа бол эргүүлэн татах асуудлыг зохион байгуулахыг уриалж байна

Avatar

zochin 2019-01-08 31.31.72.24

Энэ Даваасүрэн гэдэг нөхөр бол хаа явсан газараа хор найруулж явда бүтэхгүй нөхөр. Эрчим хүчний салбарт өчнөөн асуудал гарсан бусад руу чихээл өнгөрдөг өөдгүй эр хүн дээ. Энэ нөхөрийн сонгуулийн цүнх баригч байсан Ц.Амарсанаа гэдэг нөхөр өнөөдөр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хэмээх том байгууллагыг самарч байна. ЖДҮ-ээс мөнгө хулгайлсан нөхөр өнөөдөр Тайланд улсад хээв нэг амраал наран шарлагын газар явж байх жишээтэй. Ийм л юмнуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй байж Хүрэлсүх олон юм яриад яахав

Avatar

Зочин 2019-01-08 64.119.18.71

Малайзын хаан хоёр жилийн өмнө таван жилийн хугацаатай сонгогдсон байна.Гэтэл сая хэл аманд ороод өчигдөр огцорлоо.Энэ бол М.Энхболдод сайн үлгэр жишээ болох ёстой.

Avatar

Зочин 2019-01-08 202.21.106.164

УИХ-ын гишүүд нь улс эх орныхоо хэрэгцээ шаардлага,тулгамдсан асуудлуудыг шийдэх гэж хуралд суухгүй. Нэг хүнийг албан тушаалаас огцруулах болохоор ирц бүрдэж сууна гэнээ.Цагаандаа гарна гэж энийг л хэлдэг байх. Тэгэхээр ганц хүний албхнн тушаал биш их хурлыг чадамжгүй болгосон 65 хүнийг татаж их хурлаас чөлөөлөх асуудал ярих хэрэгтэй.

Avatar

ene horchin butehgui ee. Amidral ni ooroo huuramch gar 2019-01-08 43.243.161.23

Ene bol butehgui nuhur doo. Buruu yum l bval hunii buruu gedeg zov yum l bval ooriinh ni zov gedeg erguu baliar pizduu daa.

Avatar

1 2019-01-08 185.86.149.254

Энэ Даваасүрэн гэдэг нөхөр бол хаа явсан газараа хор найруулж явда бүтэхгүй нөхөр. Эрчим хүчний салбарт өчнөөн асуудал гарсан бусад руу чихээл өнгөрдөг өөдгүй эр хүн дээ. Энэ нөхөрийн сонгуулийн цүнх баригч байсан Ц.Амарсанаа гэдэг нөхөр өнөөдөр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хэмээх том байгууллагыг самарч байна. ЖДҮ-ээс мөнгө хулгайлсан нөхөр өнөөдөр Тайланд улсад хээв нэг амраал наран шарлагын газар явж байх жишээтэй. Ийм л юмнуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй байж Хүрэлсүх олон юм ярих юм

Avatar

ЖДҮ-чин Амарсанаагийн эзэн 10 хувийн Даваасүрэн 2019-01-08 185.86.149.254

Энэ Даваасүрэн гэдэг нөхөр бол хаа явсан газараа хор найруулж явда бүтэхгүй нөхөр. Эрчим хүчний салбарт өчнөөн асуудал гарсан бусад руу чихээл өнгөрдөг өөдгүй эр хүн дээ. Энэ нөхөрийн сонгуулийн цүнх баригч байсан Ц.Амарсанаа гэдэг нөхөр өнөөдөр Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хэмээх том байгууллагыг самарч байна. ЖДҮ-ээс мөнгө хулгайлсан нөхөр өнөөдөр Тайланд улсад хээв нэг амраал наран шарлагын газар явж байх жишээтэй. Ийм л юмнуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй байж Хүрэлсүх олон юм яриад яахав

Avatar

2 2019-01-08 185.86.149.254

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаадаа хэзээ хариуцлага тооцох вэ Хүрэлсүхээ? Баделхан сайдаа!!!!! Энэ ЖДҮ-чин Ц.Амарсанаа гэдэг нөхөр чинь барилгын байгууллагын гол салбарыг самраад дууслаа хөөе. Мэргэжлийн бус, ямар ч төрийн албаны туршлага байхгүй сонгуулийн цүнх баригч бөгс долоогч зүгээр нэг уяач нөхөрт энэ том бүтээн байгуулалтын салбарын гол байгууллагыг бэлэг болгож өгдөг Эрчим хүчний сайд Даваасүрэн одоо хэн бэ? Ийм л дампуу байдлаа зогсоож чадахгүй байна Хүрэлсүх !!!!!

Avatar

1 2019-01-08 185.86.149.254

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаадаа хэзээ хариуцлага тооцох вэ Хүрэлсүхээ? Баделхан сайдаа!!!!! Энэ ЖДҮ-чин Ц.Амарсанаа гэдэг нөхөр чинь барилгын байгууллагын гол салбарыг самраад дууслаа хөөе. Мэргэжлийн бус, ямар ч төрийн албаны туршлага байхгүй сонгуулийн цүнх баригч бөгс долоогч зүгээр нэг уяач нөхөрт энэ том бүтээн байгуулалтын салбарын гол байгууллагыг бэлэг болгож өгдөг Эрчим хүчний сайд Даваасүрэн одоо хэн бэ? Ийм л дампуу байдлаа зогсоож чадахгүй байна Хүрэлсүх !!!!!!!!

Avatar

zochin 2019-01-08 185.86.149.254

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаадаа хэзээ хариуцлага тооцох вэ Хүрэлсүхээ? Баделхан сайдаа!!!!! Энэ ЖДҮ-чин Ц.Амарсанаа гэдэг нөхөр чинь барилгын байгууллагын гол салбарыг самраад дууслаа хөөе. Мэргэжлийн бус, ямар ч төрийн албаны туршлага байхгүй сонгуулийн цүнх баригч бөгс долоогч зүгээр нэг уяач нөхөрт энэ том бүтээн байгуулалтын салбарын гол байгууллагыг бэлэг болгож өгдөг Эрчим хүчний сайд Даваасүрэн одоо хэн бэ? Ийм л дампуу байдлаа зогсоож чадахгүй байна Хүрэлсүх !!!!!!!!

Avatar

SS 2019-01-08 66.181.168.8

Turiin ajliig ingej duraaraa hiideg ni zuv yum bolov uu? Hurehdee bol hurgene, husehgui bol yaaj l bol yaaj gatsaana l gesen bna ene.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж