3 сарын 1-ээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэх, импортлох, хэрэглэхийг хориглоно | News.MN

3 сарын 1-ээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэх, импортлох, хэрэглэхийг хориглоно

3 сарын 1-ээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэх, импортлох, хэрэглэхийг хориглоно

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг  хориглосон.

Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхлээд байна. Монгол Улсын хувьд эхний удаа хүнсний бус зориулалтын, 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутны хэрэглээг хумих замаар гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах ажлыг эхлүүлж байна.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгосон. БОАЖЯ-ны зүгээс 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супер маркетуудын төлөөлөлтэй уулзан, дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Od 2019-01-08 182.160.32.79

Tom jijjiggui delguuruud uutaa shahah gej charmaina bas ch chardaina. Ylanguys sariin suulcheer Nomin ih delguur tom, unetei uutaa shahana shuu dee!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж