“Л.Оюун-Эрдэнийн жүжиг HERO-гийн Б.Баатарын найруулгатай жүжиг"

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

“Л.Оюун-Эрдэнийн жүжиг HERO-гийн Б.Баатарын найруулгатай жүжиг"

“Л.Оюун-Эрдэнийн жүжиг HERO-гийн Б.Баатарын найруулгатай жүжиг"

Үнэн ба Зөв намаас МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж өнөөдөр /2019.01.08/ мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуульд оролцуулдаггүй байх хуулийн төсөл санаачлахыг шаардлаа.

Энэ талаар Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар “МАН сонгууль бүрт дандаа гоё уриатай оролцдог. МАН 2016 онд иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч тэгш журамт баян, хүчирхэг Монголыг цогцлооно гэсэн ийм мөрийн хөтөлбөр  дэвшүүлсэн. Гэвч үүнээс өнөөдөр нэгийг нь ч биелүүлээгүй. Тийм учраас мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй байх хуулийн төсөл санаачлаач  гэж Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт гаргаж байна. Хэрвээ ийм хуулийн заалт бий болбол 2012-2016 онд төрийг удирдсан АН, МАХН мөн МАН ирэх 2020 оны сонгуульд оролцохгүй байх нөхцөл бүрдэнэ.

Энэ олон мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй МАН ард түмний өмнө нүүрээ хийх газаргүй болсон учраас  шударга ёс гэдэг шоуг хийх тохиролцоо хийсэн. Нэгнийгээ золиосонд явуулж бусад нь цэвэрлэгдлээ гэж 2020 онд  ард түмний тархийг угаах гэж байна. Нөгөөдөр зохион байгуулах гэж байгаа Л.Оюун-Эрдэнийн жүжиг бол HERO-гийн Б.Баатарын найруулгатай том дэглэлттэй жүжиг явна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ Энхболдыгоо даргаа даргаа гээд явж байсан юм. Тухайн үед У.Хүрэлсүх М.Энхболдыгоо мөн пялдагдаад зогсож байсан. Гэтэл өнөөдөр энэ хүмүүс шударга ёсны төлөө гээд ярьж байгаа нь тохиролцоо. Нэгдээ буруу өгч ийм жүжиг хийе гэж тохирсон. 2020 онд МАН М.Энхболд, У.Хүрэлсүхтэйгээ сонгуульд оролцвол бүх шатандаа унана. МАНАН-гийн өөрсдийгөө аврах ганц зам нь одоогийн ярьж байгаа шударга ёс нь. МАН-ыг татах буулгах асуудлыг хөндөхгүй бол өнөөдөр Монголд цэвэршилт явагдахгүй. МАН-д М.Энхболд шиг ганц муу хүн байгаа юм биш, мянга мянган муу хүн байгаа.

Манай нам үнэнд ойрхон байхын тулд Ерөнхийлөгчөөс дээрх хуулийн төслийг санаачлаач гэж хүсэлт хүргүүлж байна” гэлээ.

Шаардлагыг одоо 14.00 цагт Төрийн ордонд хүргүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж