Ш.Раднаасэд: Хөрөнгө оруулагчийг үргээх нь буруу

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Ш.Раднаасэд: Хөрөнгө оруулагчийг үргээх нь буруу

Ш.Раднаасэд: Хөрөнгө оруулагчийг үргээх нь буруу

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүйтэй холбогдуулан тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс  сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.


-Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн хуралдаж чадсангүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх үү?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл манай байнгын хороогоор хэлэлцэгдэхгүй. Уг хуулийн төслийн хувьд өмнө байсан зохицуулалтыг оруулж байгаа. Буруутгах асуудалгүй.

-Намрын чуулганаар хэлэлцэх байсан олон хуулийн төсөл гишүүдийн бойкотоос болж  чуулганаар орж чадсангүй. Удахгүй намрын чуулган завсарлана. Хугацааг сунгаж хуралдах уу?

-Намрын чуулган үргэлжлэн хуралдах байх.

– Орд газруудыг төр  мэдэлдээ авч байгаад та ямар тайлбар өгөх вэ? 

-Хууль бус үйлдэл гаргасан бол төр хуулийн дагуу авах нь зөв. Гагцхүү үүний цаана хэн нэгний, гадна дотныхныг үргээсэн үйл ажиллагаа явуулах нь буруу. Засгийн газрын гишүүд нь  ийм зүйлд өөрсдөө очоод байх шаардлага байсан уу гэж би бодож байна. АМХЭГ нь үйл ажиллагааг нь цуцлаад явна биз.

-УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль зарлахыг Ардчилсан нам өчигдөр шаардлаа. УИХ-ыг тараах  асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын 51 гишүүн гарын үсэг зурж байж энэ асуудал хэлэлцэгдэнэ. Парламент эмзэг байж болохгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой, парламентын засаглалтай байх ёстой гэж ярьдаг. Миний байр суурь бол парламентын засаглал бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа. Хоёр их гүрний дунд оршдог орны хувьд парламентын засаглал байх ёстой. Дарга өөрчилснөөр парламент нурдаггүй. Парламентыг өөрчлөх асуудал Үндсэн хуулиар хамгаалагдсан.

-УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал  орж ирсэн үү?

-Мэдэхгүй.

-ҮХЦ “60 тэрбум”-ын асуудлаар хэдий хэр хугацаанд шийдвэр гаргах вэ?

-ҮХЦ хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэх хуультай. ҮХЦ ямар хугацаанд шийдвэр гаргах нь Цэцийн асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж