Хүний амь хөнөөсөн сэжигтнийг 24 цагийн дотор илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Хүний амь хөнөөсөн сэжигтнийг 24 цагийн дотор илрүүлжээ

Хүний амь хөнөөсөн сэжигтнийг 24 цагийн дотор илрүүлжээ

Цагдаагийн байгууллагын 102 утсанд уржигдар буюу /2019.01.06/  23:00 цагийн орчимд "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн гудамжны үзүүрт хүн хэвтэж байна” гэсэн мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар шалгалт явуулахад Төв аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Улмаар цагдаа нар шуурхай ажиллаж  хэргийг үйлдсэн сэжигтнийг 24 цагийн дотор саатуулжээ. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, 28 настай Е гэгч болох нь тогтоогдсон аж.

Тэрбээр хохирогчийн эд зүйлсийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж