“Өгөөж-Чихэр боов” сар шинийн хэвийн боов, суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ | News.MN

“Өгөөж-Чихэр боов” сар шинийн хэвийн боов, суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

“Өгөөж-Чихэр боов” сар шинийн хэвийн боов, суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ

“Өгөөж-Чихэр боов” компанийн Сар шинийн баярын хэвийн боов, суурь еэвэнгийн үйлдвэрлэл эхэллээ

“Өгөөж-Чихэр боов” сар шинийн хэвийн боов, суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ

Хүнсний манлай үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” компани өвлийн адаг сарын  шинийн 29-ний билэгт сайн өдөр Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хэвийн боов, тавгийн суурь еэвэнгээ үйлдвэрлэж эхэллээ.

Энэ өдөр “Өгөөж-Чихэр боов” компанийн чаналгын цехэд хамба лам Ж.Гончигсүрэн тэргүүтэй Түвдэнпэлжээлин хийдийнхэн залран ирж өрх гэр, Монгол хүн бүрийн өөдлөн дэвжих буян заяа, аз хийморийг тэгшитгэх Очирваань бурханы ерөөл айлдаж, Отгонтэнгэр хайрханы Бадархундага рашааныг арвижуулан хэвийн боовны  зуурмагт шингээн хийх ёслол гүйцэтгэлээ.

“Өгөөж” брэндийн “Угалз” хэвийн боовны энэ жилийн онцлогийг сонирхуулахад:

  • Итали, Герман улсад үйлдвэрлэгдсэн тусгай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлдвэрлэж байгаагаас гадна “Алтан тариа” компанийн дээд зэрэглэлийн “ширхэгтэй” дээд гурилыг тослог сайтай цөцгийн тосоор багсарч, лабораторийн шинжилгээгээр үйлдвэрлэлд тэнцэх нь батлагдсан  цэвэр монгол шар тосоор бэмбийлж үйлдвэрлэж байна.
  • Мөн өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа хэдий ч сар шинийн баярт эртнээс зэхдэг азай буурал хэрэглэгчдэдээ зориулан хэвийн боовныхоо үнийг нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал 1 ширхгийг нь 3000 төгрөгнөөс 2550 төгрөг болгон огцом хямдруулж, 15, 21, 25 ширхгээр савласан хайрцаг бүрт Өгөөжийн бүтээгдэхүүний 10 хоногоос 1 жилийн хэрэглээ хожих 125 азтан, супер шагнал “ХАЙНАН”-д аялах эрх хожих 4 азтанг тодруулах сугалаатай худалдаалах ажээ.

Энэ сурвалжлагыг бэлтгэж байхад Шороон гахай жилийн сар шинийн хэвийн боовны түрүүч өнгө зүс, амт сайтай гарч байсны зэрэгцээ ажилчдынх нь сэтгэл, хөдөлмөрөө шингээн үйлдвэрлэж байгаа энэ хэвийн боовоор нийслэлийнхэн төдийгүй Монгол орны өнцөг булан бүрт олон өрх  сар шинийн тавгийн идээгээ засдагийг санан бахархах сэтгэл төрж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 182.160.38.156

заваан юм бэ? наад лам чинь боовоо барьсан шүү дээ. хавдар үүсгэгч ул боовыг халъя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж