Үнэн алдартнууд зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ | News.MN

Үнэн алдартнууд зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

Үнэн алдартнууд зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

Үнэн алдартнууд зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

Юлианы он тооллыг зүүн Европын үнэн алдартны сүмүүд өнөөг хүртэл хэрэглэдэг тул үнэн алдартны шашинтнууд зул сарын баяраа нэгдүгээр сарын 7-ны өдөр тэмдэглэж заншжээ.

Ромын эзэн хаан Юлий Цезарын НТ 45 онд бий болгосон Юлианы он тооллыг зүүн Европоос гадна Ойрх дорнодын зарим шүтлэгтнүүд хэрэглэдэг. Харин өдгөө дэлхийн ихэнх хүмүүс Грегорийн он тооллыг хэрэглэдэг учраас зул сарын баярыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

Москвагийн их хамба

Зул сарын баярыг өчигдөр ОХУ, Украйн, Египет, Серби, Беларусь, Монтенегро, Казахстан, Македон, Этиоп, Эритрей , Гүрж, Молдавын үнэн алдартнууд тэмдэглэжээ. Тэдний зул сарын баярыг тэмдэглэх хэлбэр нь ч бас Грегорийн он тооллыг баримтлагчдаас ондоо юм.

Дэлхийн нийт үнэн алдартнуудын 39 хувь нь ОХУ-д амьдардаг бөгөөд Москвад болсон сүмийн ёслолд гэхэд л 350’000 хүн оролцжээ. Энэ жил ч бас уламжлал ёсоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Д.Медведев нар сүмд очин мөргөл үйлдсэн юм.

ЗХУ-ын үед шашны баяр тэмдэглэх, зан үйл хийх хориотой байсан ч өдгөө зул сарын өмнөх үдэш хүүхэд багачууд өвлийн өвгөн, цасан охиныг харахаар тэсэн ядан хүлээдэг болсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин анх зул сарын баярыг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргаж байсан бөгөөд өдгөө нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд оросууд бүх нийтээрээ амардаг аж.

Орос болон украйнчууд зул сарын баярын өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 6-нд 12 төрлийн хоол идэн Есүс Христийн 12 дагагчийг дурсан санадаг байна. Харин зул сарын баярын өдөр сүсэгтнүүд үнэн алдартны сүмд очиж мөргөл үйлдсэнийхээ дараа борщ, голубцы, сагамхай загас болон зууш, салатаар хачирласан шарсан нугас тэргүүтнээр зоог барих нь элбэг.

Баярын өдөр Беларуст шарвин, загас голдуу идэх бол Монтенегрод талхан дотор зоос хийж жигнэн, олуулаа хувааж идэх бөгөөд зоосыг олсон хүнийг аз ивээдэг хэмээн үзнэ. Сербид зул сарын баярын өдөр царсны мөчир шатаадаг уламжлалтай тул сүсэгтнүүд ой руу очдог. Харин Гүржид “алило” хэмээн нэрлэгддэг зул сарын баярын парад зохион байгуулагддаг бол Египтэд зул сараар цагаан хоол иддэг уламжлалтай байна.

Эх сурвалж: Independent

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж