Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн цамц солигдоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн цамц солигдоогүй гэв

Нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэрэг гарах үед өмссөн байсан цамцыг нь сольсон гэх мэдээлэлд няцаалт хийлээ. Тэрбээр "Уг хэргийн газарт хийсэн үзлэгийн дараа хохирогчийн эд зүйл өөрчлөгдсөн эсвэл солигдсон зүйл байхгүй. Хэргийг шалгах үйл явц дуусаагүй байхад элдэв таамаг, худал мэдээлэл гаргахгүй байхыг хүсье.

80 САЯ ЖИЛИЙН ӨМНӨХ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЯСЫГ “WE CHAT”-Р ХУДАЛДАХ ГЭЖ БАЙЖЭЭ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Замын-Үүд чиглэлд явж байсан том оврын автобус өнөөдөр өглөө осолдсон  ноцтой осол гарлаа. Ослын улмаас хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 хүн бэртэж гэмтжээ. Сар шинийн баярын өдрүүдэд иргэд хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд хяналт тавьж, хурд хэмжигч, байнгын постууд тавьж ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас “үлэг гүрвэлийн яс зарна” гэсэн зарын дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагчид энэ гэмт хэргийг шуурхай илрүүллээ. Шалгалтаар 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ясыг Улаанбаатар хотын иргэн, Өмнөговь аймгийн иргэн нар худалдан борлуулах гэж байсан нь илэрсэн. Урьдчилсан байдлаар 80 сая жилийн өмнөх олдвор гэж үзсэн. Одоогийн байдлаар Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгч, шинжилгээ хийлгүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн. Тухайлбал, осгосон байдалтай иргэнийг гаднын нөлөөтэй нас барсныг шуурхай илрүүлсэн. Хохирогчийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Мөн 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан. Тухайн этгээд өөрийн нэр хаяг зургаа өөрчилж, хохирогчтой фэйсбүүкээр танилцаж хүчирхийлсэн нь тогтоогдсон. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавихыг зөвлөж байна. Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх аяныг явуулсан. Цаашид ч үргэлжлүүлэх байх” гэлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатар “Цагдаагийн байгууллагаас сар шинэ 2019 нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлээ. Энэ арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага томоохон худалдааны төв, орон нутгийн авто замуудад хяналт тавьж ажиллана. Мөн хулгайн гэмт хэргийг таслан зогсооход энэ аян чиглэгдэнэ. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 40 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Үүнийг таслан зогсоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас тасралтгүй арга хэмжээ явуулсан. Хөдөө орон нутагт хулгайн гэмт  хэрэг өсөх хандлагатай байна. Цаашид бид олон арга хэмжээг төлөвлөөд байна” гэлээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж