“Tesla” гадаад дахь анхны үйлдвэрээ Шанхайд барина

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

“Tesla” гадаад дахь анхны үйлдвэрээ Шанхайд барина

“Tesla” гадаад дахь анхны үйлдвэрээ Шанхайд барина

АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч “Tesla” компани гадаад дахь анхны үйлдвэрээ Хятадын Шанхай хотноо барихаар болжээ. Энэ зун гэхэд  ашиглалтад орохоор төлөвлөж буй  “Gigafactory” нэртэй уг үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр /2018.01.07/ болж өнгөрсөн байна. Нийт таван тэрбум ам.долларын өртгөөр босох үйлдвэр “Model 3” загвараар үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск хэлжээ.

“Gigafactory” үйлдвэр барих газрыг аравдугаар сард 140 сая ам.доллараар худалдан авсан ба үйлдвэр эхний удаад долоо хоногт 3000 машин, харин бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 500.000 машин үйлдвэрлэх боломжтой гэнэ.

Энэ үйлдвэр зөвхөн Хятадын хэрэглэгчдэд зориулан хямд загварууд болох “Model 3”,”Model Y”загваруудыг үйлдвэрлэх юм байна. Харин өндөр үнэтэй загварууд нь АНУ-д үйлдвэрлэгдэх ажээ. Хятадын хэрэглэгчид “Tesla”-ийн “Model 3”,”Model Y” загваруудыг 15 хувийн татварын нэмэгдэлтэйгээр 500 орчим мянган юанаар худалдан авдаг байсан бол уг үйлдвэр ашиглалтад орсноор ямар нэгэн нэмэлт татваргүйгээр 300-400 мянган юанаар худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Энэ үнэ нь Хятад улсын дундаж орлоготой иргэдийн хувьд боломжийнд тооцогдоно.

Эх сурвалж: CNBC 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж