Оюутан, өндөр настны 1072 хувьцааг буцааж авахаар заргалдана | News.MN

Оюутан, өндөр настны 1072 хувьцааг буцааж авахаар заргалдана

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Оюутан, өндөр настны 1072 хувьцааг буцааж авахаар заргалдана

Оюутан, өндөр настны 1072 хувьцааг буцааж авахаар заргалдана

“Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.1.8/ мэдээлэл хийлээ.

СТРАТЕГИЙН ОРД ГАЗРЫН НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭГ ДАХИЖ ХИЙЛГЭЖ, ЦАХИМААР ЛИЦЕНЗ ОЛГОЛТЫГ ШАЛГУУЛНА

“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэрүүн Д.Ганбаатар “Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд болох жагсаалд “Эрс шинэчлэл” хөдөлгөөн оролцож, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Ингэхдээ МАНАН дэглэмийн эсрэг жагсахаас гадна, стратегийн орд газрын нөөцийн үнэлгээг дахиж хийх, цахимаар лиценз олгож байгаа байдлыг шалгуулахаар шаардлага хүргүүлнэ” гэлээ.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 200 ГЭР БАРИН ЖАГСАХ БОЛНО

“Эрс шинэчлэл” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар “Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд намууд бусармаг үйлдэл хийсэн. Тухайлбал, 1072 хувьцаа олгоно гэсэн боловч МАНАН-гийн эрх баригчид амлалтаа биелүүлэхийн тулд иргэдийн хувьцааг булаасан. Оюутан, ахмад настанд эх орны хишиг хэмээн нэг сая төгрөг олгосон байдаг. Энэ нь цэвэр луйвар. Яагаад гэвэл уг хувьцааг зарж, хувьчилж болохгүй гэсэн хуультай. Тиймээс “Эрс шинэчлэл” хөдөлгөөн 1072 хувьцааг иргэдэд буцаан олгохыг шаардан Засгийн газартай зарга хийнэ. Мөн 1072 хувьцааг зөвхөн 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн хүнд  олгосныг эсэргүүцэж байна. Эдгээр шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд 200 гэр барин жагсах болно. Засгийн газарт 1072 хувьцаагаа булаалгасан иргэд манай хөдөлгөөний пэйжээр холбогдоорой ” гэв.

Засгийн газарт хүргүүлэх шаардлагад дараах зургаан зүйлийг багтаажээ. 

  • Шүүх, хуулийн байгууллагад нэн даруй шинэчлэл хийх
  • Стратегийн орд газруудын нөөцийн үнэлгээг дахин тодорхойлох
  • Стратегийн орд эзэмшиж байгаа төрийн өмчийн компаниудыг иргэн бүрт хувьцаа хэлбэрээр шууд эзэмшүүлэх
  • Утаа, агаарын бохирдол, төвлөрлийн асуудлыг цогцоор шийдэхийн тулд гэр хорооллын иргэдийг амины орон сууцжуулах, ипотекийн зээлийн нэгдсэн сан бий болгох.
  • УИХ-ын сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах
  • Төрийн бүх салбар байгууллагад хараат бус иргэний нийгмийн хяналтыг бий болгох
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-08 202.126.89.193

Deeree suudlaa olokhgyi bol dooroo gyidlee olokhgyi ysn ynen yg ve. Deedsyyd n khuulu bus um shaardaad yu durtaigaa shaardaad baikhaar ingej boldog gd oilgochikhson yu yarij yu shaardaj bgaagaa ch medekhgyo galzuu kgyniibudriin temdeglel shig um yarij shaarddag bolkoo.

Avatar

гах гах 2019-01-08 45.117.32.3

энэ пизданууд хэн бэ

Avatar

Зочин 2019-01-08 66.181.186.129

Авсан нь үнэн.Төрөөс мөнгө нэхэх эрх алга шүү.

Avatar

Зочин 2019-01-08 202.55.191.130

юу гээд солиороод байгаан бэ өөрсдөө аваад хэрэглэсэн биз дээ. тэгээд аваагүй нь яахийн хохирох юм уу маа ш** заа

Avatar

Зочин 2019-01-08 64.119.23.138

УУЛГАМЖ АВГАЙ ШИГ ХҮН ДУГАРАХААР ЗЭРЭГЦЭЖ ДЭВЭЭД БАЙХ ЮМ НАСТНУУД ОЮУТНУУД САЯ ТӨГРӨГ АВСАН БИЗ ДЭЭ .ЮМ НЭХМЭЭР БАЙВАЛ УТААНД УТАГДСАН УУШГАА ЭМЧЛҮҮЛЭХ НӨХӨН ТӨЛБӨР ШААРДАЦГААЯ

Avatar

AAGI 2019-01-08 66.181.185.189

Odoo bolio ulsaa yaj shulj ideh geed bgaan. demii yum sedej bhiin..

Avatar

Зочин 2019-01-08 202.179.24.83

Өөр чадах юм энэ хүмүүст байна уу. Мөнгө өг. Өлс, цангана, тэмцлийн хаурц хэлбэрийг сонгоно. гэхээс Ийм мэргэжсэн шантаажчдын үе, бүлэг бий боллоо.

Avatar

Амгаа 2019-01-08 202.131.244.210

За манайхаан шинэ мэдээ гарсан байна. Элийрэл балайрлаа эхлүүлээрэй.

Avatar

Jjjj 2019-01-08 202.126.88.57

Uureer geriihee gadaa sheej zavarvaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж