Хоёр байнгын хорооны ирц хүрсэнгүй | News.MN

Хоёр байнгын хорооны ирц хүрсэнгүй

Хоёр байнгын хорооны ирц хүрсэнгүй

Хоёр байнгын хорооны ирц хүрсэнгүй

Хуваарийн дагуу  өнөөдөр /2018.01.08/ үдээс  өмнө хоёр байнгын хороо хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өглөө  09.00 цагаас зарласан ч одоогоор ирц  нь хүрээгүй байна.  Тус байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой юм.

Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм.

Тус байнгын хорооны ирц нь  21.1 хувьд хүрч дөрөвхөн гишүүн хуралдаа ирсэн тул байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Хуралдааныг хойшлууллаа” гэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 45.117.35.202

Тар, тар

Avatar

Зочин 2019-01-08 66.181.186.252

gishuun gej ajlaa medehgui erguunuud yadaj ajil taslahgui bmaar daa

Avatar

Иргэн 2019-01-08 139.5.217.144

Энэ Дамбаочир луйварчин яаж ажил хийхэвдээ?! УИХ-ын гишүүд ЖДҮ-ийн гэмт хэрэгт холбогдож, хурлаа таслана гэдэг бол онц ноцтой бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг тул одоо эс ч нэг цагт хуулийн хариуцлага хүоээх ёстой?! Төрийн ажлыг гацааж, ард түмнээр даапаалан даажигнахаа зогсоох хэрэгтэйшдээ?!

Avatar

Зочин 2019-01-08 66.181.176.152

Yah geed baigaa maluud ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж