Энэтхэгийн парламент эмэгтэйчүүдэд гуравны нэгийн квот өгөв

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн парламент эмэгтэйчүүдэд гуравны нэгийн квот өгөв

Соня Ганди, Манмохан Сингх. Гэрэл зургийг AFP   

Нийт
үндэстний болон орон нутгийн хууль тогтоох байгууллагуудад гуравны
нэгтэмэгтэйчүүдийг сонгох хуулийн төслийг Энэтхэгийн парламентын Дээд
танхим батлав. Хуулийн төлөө 186 хүн санал өгч нэг хүн эсрэг санал
өгөв. Үлдсэн 59 гишүүд нь түтгэлзсэнээр социалистуудын намын байр
суурийг дэмжив. Гуравдугаар сарын 8-нд социалистууд санал хураалтад
оролгүйгээр дараагийн өдөрт нь хэлэлцүүлэхээр болгосон юм. Тэд
парламентад лалын болон доод ангийн эмэгтэйчүүдийн төлөөллийг
парламентад орох боломжийг шинэ хуулиар өгөхгүй гэж эсэргүүцсэн байна.
Санал хураалт нь эрх баригч Энэтхэгийн үндэсний конгресс намын том
ялалт болов. Тамилийн салан тусгаарлагч нарт 1991 онд алагдсан Ражив
Гандийн бэлбэсэн эхнэр, эрх баригч намын лидер Соня Ганди шинэ хууль
батлагдсан нь энэтхэг эмэгтэйчүүдэд сайхан бэлэг боллоо гэж хэлсэн
байна. Одоо хуулийг Доод танхим авч хэлэлцэнэ. Тэнд ихэнх нь хуулийг
дэмжиж байгаа. Дараа нь Энэтхэгийн 28 мужийн 15 нь энэ хуулийг батласан
нөхцөлд хүчин төгөлдөр болох юм. Одоо Энэтхэгийн парламентын 545
суудалтай доод танхимд нь 59 эмэгтэй сонгогдсон байгаа. Дээд танхимын
250 гишүүний 21 нь эмэгтэй.  Шинэ хууль хүчин төгөлдөр болбол Доод
танхимд эмэгтэйчүүдийн тоо гурав дахин, Дээд танхимд нь дөрөв дахин
нэмэгдэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж