Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Трамп Кимийн дээд хэмжээний уулзалт

Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзаж магадгүй

Уулзалт хийх боломжтой газруудаар Ханойгоос гадна Сингапур, Монгол, Швейцар улсууд нэрлэгдэж байна.

Д.Трамп, Ким Жон Ун нар Ханойд уулзаж магадгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Вьетнамын нийслэлд хийх өндөр магадлалтай байгаа тухай Өмнөд Солонгосын “Мунва Илбу” сонинд нийтлэгджээ.

Өнгөрөгч оны зургадугаар сард тус хоёр улсын төрийн тэргүүн Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийх үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хамтран ажиллахаар болж, хариуд нь АНУ эдийн засгийн хориг арга хэмжээгээ сулруулахаар санал нэгдсэн билээ. Харин хэлэлцээний үеэр тус ажлыг хэрэгжүүлэх нарийн арга замыг тогтоогоогүйгээс хоёр улсын төрийн тэргүүн зарчмын ялгаатай байр суурийг баримталж, яриа хэлэлцээ тасалдахад хүрээд байгаа юм. Түүгээр ч барахгүй Хойд Солонгосын удирдагч  шинэ оны мэндчилгээндээ АНУ-ыг эдийн засгийн хоригоо сулруулахгүй хэвээр байвал тус улс “өөр арга зам”-ыг сонгоно хэмээн хэлсэн нь санаа зовоосон асуудал болж байна.

Гэвч хоёр орны удирдагчид энэ оны эхээр дахин уулзах хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн бөгөөд энэ асуудлаар АНУ, Хойд Солонгосын дипломатууд Ханойд уулзаж, уулзалтын товыг гаргах болон хийх газрыг сонгох асуудлаар хэлэлцсэн тухай “Мунва Илбу” сонинд мэдээлсэн аж. Д.Трамп, Ким Жон Ун нарын дараагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах өндөр магадлалтай улсаар Вьетнам нэрлэгдэж байгаа нь тус улсад 2018.11.29-өөс арванхоёрдугаар сарын 2-ны хооронд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён У айлчилсантай холбоотой юм. Түүнчлэн АНУ-ын Төрийн департментын БНАСАУ-тай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг ахлах албан тушаалтан Марк Ламберт өнгөрсөн сард Ханойд айлчилсан ажээ.

Иймэрхүү уулзалтыг зохион байгуулах нь хариуцлагатай агаад нэр хүндийн хэрэг болох бөгөөд зохион байгуулагч орон руу олон улсын анхаарал эрхгүй чиглэж, тэр хэмжээгээр нэр хүнд нь ч өсдөг байна. Вьетнам нь Пеньян болон Вашингтоны аль алинтай нь сайн харилцаатай улс юм.

Д.Трамп нэгдүгээр сарын эхээр Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа Ням гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ илэрхийлсэн байна.  Түүнчлэн уулзалт хийх боломжтой газруудаар Ханойгоос гадна Сингапур, Монгол, Швейцар улсууд нэрлэгдэж байна.

Эх сурвалж. Bloomberg

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж