Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгнө

Дэлхийн 188 орныг эгнээндээ нэгтгэсэн, 10 мянга гаруй ажилтантай энэ байгууллагын Ерөнхийлөгч ийнхүү гэнэт ажлаа өгөх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгнө

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким албан тушаалаасаа буух болсноо мэдэгджээ. Тэрбээр хоёрдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх юм байна. Зургаан жилийн турш уг албыг хашсан түүний энэ мэдэгдэл үнэхээр гэнэтийн үйл явдал болж байгаа тухай дэлхийн хэвлэлүүд бичжээ. Өдгөө 59 настай Жим Ён Ким нь 2017 онд хоёр дахь удаагаа Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2022 онд дуусах байсан юм.  Дараагийн ерөнхийлөгчийг сонгогдтол түүний үүргийг Дэлхийн банкны одоогийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева түр орлон гүйцэтгэхээр болжээ. Дэлхийн 188 орныг эгнээндээ нэгтгэсэн, 10 мянга гаруй ажилтантай энэ байгууллагын ерөнхийлөгч ийнхүү гэнэт ажлаа өгөх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Тэрбээр “Дэлхий даяар ядуурлыг үгүй болгох эрхэм зорилго бүхий энэ байгууллагын ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Дэлхийн банк группын хувьд урьд нь хэзээ ч байгаагүй чухал цаг үе ирээд байна. Өлсгөлөн, тахал, уур амьсгалын өөрчлөлт, дүрвэгсдийн асуудал зэрэг яаралтай шийдвэрлэх нарийн төвөгтэй асуудлууд  их байгаа” хэмээн дурджээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж