Ким Жон Ун Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Хятадад айлчилж байна

Ким Жон Ун Хятадад айлчилж байна
Ким Жон Уныг Хойд Солонгосын цэргийн офицерууд үдэж байгаа нь

БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж байна.

“БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун гэргий Ри Сол Жугийн хамтаар Хятад улсад айлчлахаар Пеньянаас хөдөллөө” хэмээн Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагаас өчигдөр /2019.01.07/ мэдээлсэн байна. Айлчлалын багт АНУ болон Өмнөд Солонгостой хийх Хойд Солонгосын хэлэлцээг хариуцан ажилладаг, Ким Жон Уны баруун гарын хүн гэгддэг Ким Ён Чол тэргүүтэй дипломатууд багтжээ.

Ким Жон Уны суусан тусгай хамгаалалттай галт тэрэг Хятадын хилээр өчигдөр шөнө давж, өнөөдөр өглөө Бээжинд ирсэн байна. Тэрбээр БНХАУ-д гурван өдрийн албан ёсны айлчлал хийх юм.

Айлчлалын үеэр яригдах гол сэдвүүдийн нэг нь Хятад, Хойд Солонгосын түншлэлийн асуудал болоод Д.Трамп, Ким Жон Уны хоёр дахь дээд хэмжээний уулзалтын тухай байх нь гарцаагүй.

Сингапурт болсон АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын түүхэн дээд уулзалтаар 70 гаруй жил үргэлжилсэн хоёр орны дайсагнасан харилцааг шинэ шатанд гаргах, мөн солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай яригдсан. Гэвч асуудлыг хэлэлцэн тохиролцох үедээ цаг хугацааны хүрээ болоод нарийн зорилтуудыг тусгаагүй тул хоёр тал зарчмын ялгаатай байр суурь баримталж, ажлын явц удаашрах төлөвтэй байгаа юм. Харин энэ оны нэг, хоёрдугаар сард багтаан дахин уулзах хүсэлтэй байгаагаа Д.Трамп, Ким Жон Ун нар илэрхийлээд байна.

 

Төрийн эрхэнд гарснаасаа хойш зургаан жилийн турш гадаад харилцааны асуудалд идэвхгүй байсан Ким Жон Ун өнгөрсөн жил Си Жиньпинтэй гурван удаа, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай нэг удаа, мөн Өмнөд Солонгосын удирдагчтай олон удаа дээд хэмжээний уулзалт хийсэн билээ. Хятад улс нь Хойд Солонгосын хамгийн ойрын түнш байсаар ирсэн. Тиймээс түүний БНХАУ-д олон удаа айлчлах болсныг нь олон улсын шинжээчид Хойд Солонгосын эсрэг тавьсан НҮБ-ийн эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулахад Си Жинпинээс дэмжлэг хүсэх зорилготой хэмээн харж байна. Түүнчлэн БНХАУ-д ойр ойрхон айлчилснаараа Ким Жон Ун өөрт нь Вашингтон, Сөүлээс гадна гадаад харилцааны болоод эдийн засгийн сонголт бий гэдгийг олон улсад харуулахыг хүсч байж магадгүй юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж