Автобус хаалга мөргөж хоёр хүн нас барж, 30 орчим хүн гэмтлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Автобус хаалга мөргөж хоёр хүн нас барж, 30 орчим хүн гэмтлээ

Автобус хаалга мөргөж хоёр хүн нас барж, 30 орчим хүн гэмтлээ

Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын том оврын автобус өнөөдөр /2019.01.08/ 06.00 цагийн орчим Замын-Үүд сум руу орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргажээ. Ослын улмаас хоёр хүн нас барж, 30 орчим хүн гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан хоёр иргэн нь автобусыг жолоодож явсан жолооч нар байжээ.

Цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Жолооч хурд хэтрүүлэв үү, эсвэл зүүрмэглэсэн үү, техникийн бүрэн байдал хангагдсан байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Гэмтсэн хүмүүсийг Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт хүргэн шаардлагатай үзлэг, эмчилгээг хийж байгаа бөгөөд үүний дараа галт тэргээр Улаанбаатар хотод авчрах юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж