Д.Дорлигжавыг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжавыг цагдан хорьжээ

Д.Дорлигжавыг цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дүү Д.Баатарын хамтаар цагдан хорьжээ. Түүнийг үүрээр цагдан хорьсон гэсэн мэдээлэл байна. Тус газрынхан өчигдөр түүний гэрт нь нэгжлэг хийсэн юм.

Холбоотой мэдээ

Д.Дорлигжав: АТГ дуудаж байцааж байгаа

Д.Дорлигжав: АТГ дуудаж байцааж байгаа

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, 4 сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм. Ингэхдээ дээрх валютыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Т.Ганболд 2 сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан" гэсэн тайлбар хийсэн билээ.

Хуульд зааснаар шүүхийн шийдвэргүйгээр 72 цагаас илүү баривчлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд багтааж АТГ цагдан хорих саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж, прокурорын хүсэлтийг харьяалах шүүхээр хэлэлцэх ёстой. Хэрэв шүүхээс "цагдан хорих шаардлагагүй" гэсэн шийдвэр гаргавал гадуур байцаах боломжтой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж