Цагдаагийн байгууллагад 2018 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагийн орчимд насанд хүрээгүй хүүхэд хүчиндүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хэрэг явдлыг тодруулбал, 15 настай охин өөрийгөө 17 настай хэмээн худал хэлж, танилцсан этгээдтэй уулзсанаар хүчирхийлэлд өртсөн байна. Тэд фэйсбүүкээр танилцсан юм байна. Иймд цагдаагийн байгууллагаас хүүхэд, залуусыг танихгүй хүнтэй холбоо тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдлаас сэргийлэх, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ