Б.Ганболд НҮБ-ын зүүн, зүүн хойд азийн салбар төвийн захирлын үүрэгт ажилд томилогдов | News.MN

Б.Ганболд НҮБ-ын зүүн, зүүн хойд азийн салбар төвийн захирлын үүрэгт ажилд томилогдов

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Б.Ганболд НҮБ-ын зүүн, зүүн хойд азийн салбар төвийн захирлын үүрэгт ажилд томилогдов

Элчин сайд Б.Ганболд Инчон хотноо байрлах НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдож, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс үүрэгт ажилдаа оров.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгддэг бөгөөд Комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төв нь Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж, техникийн чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага болно.

Элчин сайд Б.Ганболд нь мэргэжлийн дипломатч бөгөөд 1998-2000 онд ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газрын захирал, 2001-2003 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2004-2008 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд, 2008-2013 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, 2013-2018 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд, 2018 оны 10 дугаар сараас ГХЯ-нд Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар тус тус ажиллаж байсан. Тэрээр НҮБ болон түүний системийн байгууллагад өндөр албан тушаал хашиж буй цөөн Монгол иргэдийн нэг юм.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 64.119.27.85

БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ МОНГОЛ УЛС ЭРЧИМ /СЭРГЭЭГДЭХ / ХҮЧЭЭ ЭКСПОРТОЛЖ АШИГ ОЛОХ БОЛОМЖТОЙ ЗҮҮН ХОЙТ АЗИЙН СУПЕР ГРИДИЙН /СҮЛЖЭЭ/ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАВАЛ ТУН САЙН БАЙНА. ӨӨРИЙН НЬ ХАРИУЦАХ АЖИЛТАЙ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ БАЙНА.

Avatar

Зочин 2019-01-08 103.14.38.130

mash mundag sain hun shu bayar hurgey

Avatar

Зочин 2019-01-08 202.70.34.70

20 jil darga hiisen pisku bn, yu buteesen bol?

Avatar

Zochin 2019-01-08 103.229.123.23

Sain ajillasan bolood l ter baih shuu.

Avatar

Зочин 2019-01-08 103.14.38.130

uuruu ingeed ajillaad uz de yu hiih n uu

Avatar

Зочин 2019-01-08 66.181.182.254

Баяр хургэж, амжилт хусье

Avatar

GHYam 2019-01-08 202.70.34.70

Bayar hurgie!

Avatar

Зочин 2019-01-08 103.206.195.166

Баяр хүргэж амжилт хүсье. Шудрага байгаарай.

Avatar

Д.Ш 2019-01-08 202.179.24.166

Баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Avatar

түмэн 2019-01-08 202.70.41.114

Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж