Г.Буяндоржийг ялласан зүйл анги ойлгомжгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

Г.Буяндоржийг ялласан зүйл анги ойлгомжгүй байна гэв

Г.Буяндорж нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо.

Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс Г.Буяндоржийг "Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" гэх үндэслэлээр 2.3 жил мөн тодорхой эх сурвалж, баримтад түшиглэж нийтлэл бичсэн сэтгүүлчид 21 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Энэ бол 2014 оны арванхоёрдугаар сарын 12-нд болсон анхан шатны шүүхийн шийдвэр юм.

Тэгвэл өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд тэдний гомдлыг хэлэлцэж, "Г.Буяндоржийг Эрүүгийн хуулийн 253.1, 111.3-аар ялласан үндэслэл нь хангалттай тогтоогдохгүй, ойлгомжгүй байна" гэж үзээд анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ. Үүнээс гадна хохирогч гэгдэх тал мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хурлууд дээр "Намайг хэвлэлд бичсэнээс болж баривчлуулж, сэтгэл санааны хувьд хохирол учруулсан" гэж гомдол мэдүүлж байсан боловч энэ нь давж заалдах шатны шүүх хурлын үеэр тогтоогдсонгүй. Г.Буяндоржийн тухайд, анхан шатны шүүхээс хорих ял сонссон, мөн өмнө нь хоригдсонтойгоо нийлээд нэг жил хоригдчихоод байгаа юм.

Харин нийтлэл бичсэн сэтгүүлчийн хувьд, тодорхой эх сурвалж, баримтад түшиглэж нийтлэл бичсэнийхээ төлөө торгох шийтгэл сонссоноороо сэтгүүл зүйн салбарт эх сурвалжтайгаа хамт яллуулсан анхны тохиолдол болоод байна. Тиймээс Монголын сэтгүүл зүйн эрх бүхий байгууллагаас сэтгүүлчийг эх сурвалжтай нь хамт хорьж, ял шийтгэл оногдуулах гэж байгааг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж байсан билээ.

С.НАРАН

Эх сурвалж: www.info.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж