Монголчуудын чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Монголчуудын чуулга уулзалт болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс “Эх орны хөгжилд бидний оролцоо” анхдугаар чуулга уулзалт хийх гэж буй талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус чуулга уулзалт гадаадад амьдарч буй Монголчуудын улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар гаргаж буй хүсэл тэмүүлэл, санал санаачлагыг дэмжиж, удирдан чиглүүлж, хамтран ажиллах тэдний оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Чуулганд АНУ, Герман, Өмнөд Солонгос, Итали, Финланд зэрэг гадаадад ажиллаж буй сэхээтэн монголчууд ирж өөрсдийн илтгэлийг тавих юм. Мөн чуулганы үеэр гадаадад эх орныхоо нэрийг гаргаж, амжилттай ажиллаж байгаа хүмүүсийг шалгаруулах гэнэ. Дашрамд дуулгахад, гадаадад суралцдаг оюутан залуус ч энэ чуулга уулзалтад оролцох боломжтой юм. Хэрэв оролцохыг хүсвэл www.thahimurtuu.mn, summerforum.ulaanbaatar@gmail.com  хаягаар бүртгүүлэх хэрэгтэйг зохион байгуулагчид анхаарууллаа. Чуулга уулзалт энэ сарын 19-ний даваа гаригт Төрийн ордны Их танхимд болох юм.  

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж