Ньюс хөтөч: Үндэсний хороо цалин нэмэх асуудлыг хэлэлцэнэ | News.MN

Ньюс хөтөч: Үндэсний хороо цалин нэмэх асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Үндэсний хороо цалин нэмэх асуудлыг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Үндэсний хороо цалин нэмэх асуудлыг хэлэлцэнэ

УЛААНБААТАР ХОТ 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

11:00

  • ХААИС-д Мал аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааныг сонгон судалж буй оюутнуудад дунд ”ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Утас: 99287297
  • “Үндэсний мэдээллийн төв”д Эрс шинэчлэл тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • ХНХЯ-ны байранд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо цалин хөлсийг нэмэгдүүлэх болон хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар хуралдана.

11:30

ЖДҮ-гээс зээл авсан өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

12:00

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд үндэсний үзэлт хөдөлгөөн, ТББ-ууд өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ. Утас: 98110300
  • ЦЕГ-аас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал (НЦГ-н 1 давхарт ХМТ-ийн Хэвлэлийн танхимд) хийнэ.

14:00

МУИС-ийн Номын санд “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

18:00

Монголын хүүхдийн ордонд “Утгын чимэг 2018” наадам болно.

ТӨРИЙН ОРДОН
БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Бусад.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;

Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг  сонсох;

2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж