УЛААНБААТАР ХОТ
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
11:00
- ХААИС-д Мал аж ахуй, биотехнологийн шинжлэх ухааныг сонгон судалж буй оюутнуудад дунд ”ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Утас: 99287297
- “Үндэсний мэдээллийн төв”д Эрс шинэчлэл тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- ХНХЯ-ны байранд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо цалин хөлсийг нэмэгдүүлэх болон хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар хуралдана.
11:30
ЖДҮ-гээс зээл авсан өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.
12:00
- “Монгол ньюс” мэдээллийн төвд үндэсний үзэлт хөдөлгөөн, ТББ-ууд өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийнэ. Утас: 98110300
- ЦЕГ-аас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал (НЦГ-н 1 давхарт ХМТ-ийн Хэвлэлийн танхимд) хийнэ.
14:00
МУИС-ийн Номын санд “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.
18:00
Монголын хүүхдийн ордонд “Утгын чимэг 2018” наадам болно.
ТӨРИЙН ОРДОН
БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Бусад.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох;
2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох.