Гишүүд телевизүүдтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

Гишүүд телевизүүдтэй танилцав

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр Монголын телевизүүдийн холбооноос ирүүлсэн өргөдлийн дагуу МҮОНТ, Eagle телевиз, TV5 телевизийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзжээ. Энэхүү уулзалтыг  Монголын телевизүүдийн холбооноос гаргасан өргөдлийн дагуу хийсэн байна. 2015 оны нэгдүгээр сард өгсөн  хүсэлтийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар дээрх нэр бүхий телевизүүдэд ажиллаж, телевизийн салбарын хөгжилд тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл сонссон байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж