Сүү ХК-ийн “60 жил-60 азтан” урамшуулалт хөтөлбөрийн супер азтанууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Сүү ХК-ийн “60 жил-60 азтан” урамшуулалт хөтөлбөрийн супер азтанууд тодорлоо

Сүү ХК-ийн “60 жил-60 азтан” урамшуулалт хөтөлбөрийн супер азтанууд тодорлоо

Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК нь 6 аймгийн газар нутгийн нийт 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажилладаг бөгөөд жил бүр бэлтгэн нийлүүлэгчиддээ зориулсан урамшуулалт хөтөлбөрийг зохион явуулдаг. Энэ жилийн хувьд “60 жил, 60 азтан” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд нийт 4 удаагийн тохирлоор 60 супер азтаныг тодруулж байна.

Хөтөлбөрийн супер шагнал нь 2ш “амьжиргаа цагаан” автомашин бөгөөд мөн 2ш “Dayun” үйлдвэрийн мотоцикл, 4ш голштейн үүлдрийн эр тугал, гар хадуур, бидоны сэт, эрдэнэшишийн дарш, бензин түлшний эрхийн бичиг зэрэг бэлтгэн нийлүүлэгч малчид фермерүүдэд хэрэгцээтэй тохирлуудын эздийг тодруулж байгаагаараа онцлогтой.

Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн хоёр дахь тохирлын азтанууд Сүү ХК-ийн байранд ирж шагналаа гардан авлаа.

Хоёр дахь тохирлын супер шагнал болох “амьжиргаа цагаан” автомашины эзнээр Гүнт чиглэлийн бэлтгэн нийлүүлэгч Мөнхжаргал, голштейн үүлдрийн бухны азтанаар Зүүнхараа чиглэлийн бэлтгэн нийлүүлэгч Бүзмаа нар тодорчээ.

Урамшуулалт хөтөлбөр 2018 оны 11-р сараас 2019 оны 3-р сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж