АНУ-ын Индиан Уэллст болж буй "BNP Paribas Open-2015" тэмцээний дөрөвдүгээр тойргоос ОХУ-ын Мария Шарапова хасагдлаа. Тус тэмцээнд хоёр эрэмбэлэгдэн тоглосон Шарапова Италийн Пеннеттаг барсангүй. Дөрөвдүгээр тойрогт учраа таарсан тэдний тоглолт мягмар гаригт(03.17) болсон бөгөөд 3:6, 6:3, 6:3-аар Пеннетта хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тоглолт хоёр цаг зургаан минут үргэлжилсэн байна.
6 сая 157 мянган ам.долларын шагналын сантай 2015 BNP Paribas Open тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид оролцож байгаа. Харин ганцаарчилсан төрөлд дэлхийн топ арван теннисчнээс дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, гуравт эрэмбэлэгдсэн Румыний Симона Халеп нар шөвгийн наймд шалгарчээ.
Ч.БОЛОР