Азийн АШТ: БНСУ, БНХАУ эхний хожлоо авав | News.MN

Азийн АШТ: БНСУ, БНХАУ эхний хожлоо авав

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Азийн АШТ: БНСУ, БНХАУ эхний хожлоо авав

Азийн АШТ: БНСУ, БНХАУ эхний хожлоо авав

Дөрвөн жилд нэг удаа болдог Ази тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын дөрвөн хотод болж байна. 17 дахь удаагийн тэмцээнд 24 баг өрсөлдөж байгаагаас хэсгийн эхний тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байна. Өчигдөр/2019.01.07/ “В” хэсгийн хоёр тоглолт болж, БНСУ, БНХАУ эхний хожлоо авч хэсгээ тэргүүлж эхлэв.

БНСУ Филиппиний тоглолт 1:0-оор өндөрлөж, тоглолтын цорын ганц гоолыг 26 настай Хвои Жу оруулжээ. Мөн БНХАУ Кыргызстаны тоглолт 2:1-ээр урд хөршийн ялалтаар өндөрлөв.

“В” хэсгийг БНХАУ, БНСУ гурван оноотой тэргүүлж эхэллээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр/2019.01.08/ “D” хэсгийн Ирак-Вьетнам, “Е” хэсгийн Саудын Араб-БНАСАУ-ын багуудын тоглолт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж