Баярлалаа, Фрэдди Меркури! | News.MN

Баярлалаа, Фрэдди Меркури!

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Баярлалаа, Фрэдди Меркури!

Баярлалаа, Фрэдди Меркури!

“Hollywood Foreign Press Association” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам өчигдөр (2019.01.07) болж  “Драмын шилдэг кино”-ны шагналыг “Queen” хамтлагийн гоцлол дуучин агсан Фрэдди Меркуригийн намтраар бүтээсэн “Bohemian Rhapsody” хүртлээ. Уг нь Брэдли Куперийн найруулж, дуучин Лэди Гагатай хамт гол дүрд нь тоглосон “A Star is Born” кино шалгарна гэсэн хүлээлт олны дунд байв.

Английн домогт “Queen”  хамтлаг, түүний гоцлол дуучин Фредди Меркуригийн тухай өгүүлдэг “Bohemian Rhapsody” кино 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн даруйдаа “Box office”-ийг тэргүүлж, хэдэн зуун сая ам.долларын орлого олсон байдаг. “Universal Music Group”-ийн захирал Люшин Грэнж “Bohemian Rhapsody” дуу нь түүхэн дэх хамгийн гайхалтай хамтлагийн хамгийн шилдэг дуу юм” хэмээн хэлжээ.

“Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналыг Фрэдди Меркуригийн дүрд тоглосон Рами Малек хүртэж, шилдэг эмэгтэй жүжигчнээр “The Wife” кинонд Нобелийн шагналт зохиолчийн эхнэрийн дүрийг бүтээсэн Глен Клоуз тодров. Жүжигчин Малекийн хувьд энэхүү шагналыг анх удаа хүртэж байгаа юм. Өмнө нь тэрбээр “Mr.Robot” цувралд бүтээсэн дүрээрээ энэ төрөлд нэр дэвшиж байжээ.

Малек шагнал гардах үеэрээ “Амьдралын баяр баясал бэлэглэсэнд баярлалаа, Фрэдди Меркури. Чамд хайртай, сайхан залуу минь. Энэ бүхэн чамд зориулагдсан, аугаа хүмүүн минь” хэмээн хэлсэн байна.

“Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналын эзнээр “Эхнэр” кинонд бүтээсэн дүрээрээ Америкийн жүжигчин Гленн Клоуз шалгарсан. Тэрбээр өмнө нь энэхүү шагналыг хоёр удаа хүртэж байв. Энэ төрөлд анх удаа дэлгэцэнд гол дүр бүтээсэн дуучин Лэди Гага хүртэнэ гэсэн хүлээлт байсан ч тэрбээр “Shallow” бүтээлээрээ “Киноны шилдэг дуу”-ны шагнал хүртсэн юм.

“Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг найруулагч”-ийн шагналыг дуулиан тарьж буй “Roma” киног бүтээсэн, Мексикийн найруулагч Альфонсо Куарон хүртэв.

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Ченигийн улс төрийн замналыг үзүүлсэн “Vice” инээдмийн кино энэ удаагийн наадамд хамгийн олон буюу зургаан шагналд нэр дэвшсэн ч ганцхан Кристиан Бэйлийн дүрээр мюзикл, инээдмийн киноны шилдэг жүжигчний шагналтай буцсан юм.

Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын шагналын салхийг Америкийн жүжигчин Майкл Дуглас хагалсан. Тэрбээр “Телевизийн цуврал, инээдэм, мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодров. Майкл Дуглас нь “The Kominsky Method” цувралын гол дүрийг бүтээжээ.

“Шилдэг драм цуврал кино” төрөлд АНУ-д ажиллаж буй Зөвлөлтийн тагнуулчдын тухай өгүүлэх “The Americans” цуврал “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Харин “Шилдэг инээдэм болон мюзикл кино” төрөлд найруулагч Питер Фаррелийн “The Green book” кино шалгарсан байна.

“Инээдэм болон мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Их Британийн жүжигчин Кристиан Бэйл “The Vice” кинонд бүтээсэн дүрээрээ шалгарсан бол Инээдэм болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин" “The Favorite” кинонд бүтээсэн дүрээрээ Их Британийн жүжигчин Оливия Колман шагнал хүртжээ.

“Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд “The Spider man” хүүхэлдэйн кино шалгарсан байна.

РАМИ САИД МАЛЕК ГЭЖ ХЭН БЭ?

Тэрбээр 1981 оны тавдугаар сарын 12-нд Лос Анжелес хотод төржээ. Египет, грекийн эрлийз Малек Рамигийн ээж нягтлан бодогч, эцэг нь даатгалын ажилтан байсан, Коптик Ортодох шашинтан. Рамигийн ихэр Сами багш мэргэжилтэй. Жүжигчний гараагаа 2004 онд “Gilmore Girls” телевизийн цувралаар амжилттай эхлүүлжээ. Тэрбээр The Twilight Saga: Breaking Down, Larry Crowne, Battleship, Need for Speed, Oldboy зэрэг олон киноны туслах дүрийг чадварлаг бүтээсэн аж.

Рами HBO-гийн Дэлхийн II дайны талаарх цувралын The Pacefic мини-бүтээлд амжилттай тоглосныхоо дараа уран бүтээлийн завсарлага авч, Аргентинд хэсэг амьдарчээ.

“Da Sweet Blood of Jesus” кинонд тоглосныхоо дараа тэрбээр найруулагч, продессерүүдийн анхааралд өртөж, 2016 оны есдүгээр сард анхныхаа гол дүрийг “Buster’s Mal Heart” кинонд бүтээж, уг дүрээрээ Торонтогийн олон улсын кино наадамд шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байжээ.

Рами Малек олон улсын кино наадмуудад долоон удаа нэр дэвшиж байсан ч 2016 онд “Mr.Robot” киногоороо “Emmy Awards”-аас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн нь түүний анхны нэр хүндтэй шагнал аж. Тэрбээр Фрэдди Меркуригийн дүрийг бүтээхдээ Queen хамлагийн Брайн Мэй, Рожер Тайлор нартай олон цагийг хамт өнгөрөөж, хамтлагийн түүхийг сонсож, Фреддигийн талаарх бодит түүхийг "гэр бүлийнхэн"-ээс нь сонсож өөрийгөө бэлджээ.

"Алтан бөмбөрцөг"-өөс шагнал хүртэнэ гэдэг "Оскар"-т нэг алхам ойртлоо гэсэн үг. Учир нь, жилийн жилд "Алтан бөмбөрцөг", "Оскар"-ын шагналын ялагчид зөрсөн тохиолдол тун бага билээ.

Эх сурвалж: The Telegraph, The Golden Globes, NME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 203.91.114.244

үнэхээр гоё кино болсон байна лээ. Дахин үзмээр

Avatar

Koreagaas 2019-01-08 210.181.110.124

Ochigdor ene kinog uzsen uneheer setgel hodolgoj shar us bosgoson kino bolson b.a lee.5 angiin jaahan huu baihaasaa sonsoj shutej uyarch irsen Qween bol sod aviaystai humuusiin negdel

Avatar

Зочин 2019-01-08 120.16.3.141

Queens

Avatar

Jarantai 2019-01-08 202.55.191.130

Энэ кино амжилтанд хүрсэн бас нэг шалтгаан нь миний бодлоор Күйн одоо мөрт хүмүүсийн сэтгэлд байдагт байгаа болов уу?
Брайн хойд африк төрхтэй харагдаж байна. Фредди арай намхан болж. Жоны зогсолт барилт яг болж харин төрх нь өөр байна. Рожер норд төрхтэй гарчээ. Гэхдээ Күйнийг кинонд амилуулсан нь маш сайшаалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж