Г.Ариунбаатар Марийнский театрт дуулна | News.MN

Г.Ариунбаатар Марийнский театрт дуулна

Г.Ариунбаатар Марийнский театрт дуулна

Г.Ариунбаатар Марийнский театрт дуулна

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар билээ. Тэрбээр энэ оноос ОХУ-ын Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг тэрбээр өчигдөр/2019.01.07/ Монголын ард түмэндээ хүргэлээ.

Энэ тухайгаа гавьяат дуучин Г.Ариунбаатар "Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна" хэмээн сэтгэлийн бахдам үгээ илгээжээ.

Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан юм. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дууг дуулж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг эгшиглүүлсэн билээ. Тэгвэл Г.Ариунбаатар өнгөрөгч онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан ч энэ онд Марийнский театрт дуулахаар болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 14.39.183.37

Марийнскийн театр нь тэгээд аль улсынх юм бээ?

Avatar

зосин 2019-01-08 202.126.89.240

Ханбургэдэй дэлгуурт санаандгуй явж байгаад нэг таарч билээ. тэр худалдагч охин луу дээрэлхэж хашгирч х****л хэлж байхыг нь сон соод ой гутаж билээ.алдартай хун гэхэд. угаасаа боловсролгуй,будуулэг биеэ тоосон ,соелгуй нь шууд харагдаж бсан даа. бурхан сайхан хоолой л заяасан юм бна лээ.

Avatar

зосин 2019-01-08 202.126.89.240

Ханбургэдэй дэлгуурт санаандгуй явж байгаад нэг таарч билээ. тэр худалдагч охин луу дээрэлхэж хашгирч х****л хэлж байхыг нь сон соод ой гутаж билээ.алдартай хун гэхэд. угаасаа боловсролгуй,будуулэг биеэ тоосон ,соелгуй нь шууд харагдаж бсан даа. бурхан сайхан хоолой л заяасан юм бна лээ.

Avatar

Зочин 2019-01-08 202.126.89.240

Ханбургэдэй дэлгуурт санаандгуй явж байгаад нэг таарч билээ. тэр худалдагч охин луу дээрэлхэж хашгирч х****л хэлж байхыг нь сон соод ой гутаж билээ.алдартай хун гэхэд. угаасаа боловсролгуй,будуулэг биеэ тоосон ,соелгуй нь шууд харагдаж бсан даа. бурхан сайхан хоолой л заяасан юм бна лээ.

Avatar

Зочин 2019-01-08 66.181.186.252

Ene mundag duuchniig end bhad n duuriin mahan tolgoitnuud duuriin teatriin taizan deer duuluulj ard tumni sonoriig myalaahgui dee

Avatar

Ганаа 2019-01-08 202.131.225.5

Сайхан хүүд аз жаргал, амжилт бүтээл ерөөе! Монголын ард түмэн ийм мундаг дуучинтай болохоор азтай юм аа.

Avatar

иргэн 2019-01-08 122.201.24.228

Сайхан дуучин хүүд Амжилт хүсье. Хүний газар болгоомжтой яваарай гэж захия.

Avatar

болдоо 2019-01-08 182.160.1.48

Буриадын Марийнский театрт!!!!!!!!

Avatar

болдоо 2019-01-08 182.160.1.48

болорчулуун мэдээгээ хурдан зас .онигоо боллоо . хаха

Avatar

Зочин 2019-01-08 66.181.186.158

Буриад оросын хөдөөнийй хөдөөшдээ

Avatar

Зочин 2019-01-08 59.153.84.253

МАРИИНСКИЙ ТЕАТРИЙН ҮЗВЭРИЙН ҮНЭ 1800-8000 РУБ ЮМ БНА. СПАРТАК ,ЖИЗЕЛЬ ГЭЭД Л БНА БНА ТОМ ГҮРЭН САЙХАН ЮМ ДӨӨ. МАНАЙ МУУ МОНГОЛЧУУД МИЕЭ ,МАХ ХОЁРООСОО ХЭТЭРДЭГГҮЙ ЯАНА ДАА .

Avatar

зочин 2019-01-08 103.23.50.66

Юун Буриадын Марийнскийн театр вэ? Санкт Петрбургийн Марийнскийн театр биздээ!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-01-08 103.23.50.66

Юун Буриадын Марийнскийн театр вэ? Санкт Петрбургийн Марийнскийн театр биздээ!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-01-08 66.181.176.10

Буриадын Марийнскийн театрт гэнээ…. Ийм юмнуудыг яах вэ байз…Тэгвэл Петрградын Байкал чуулга гэх юм байна л даа. Яахаараа ийм нөхдүүд сошиалаар дүүрчихдэг байнаа

Avatar

зочин 2019-01-08 66.181.166.196

Урлагийнхан санаатай, энэ нөхрийг худлаа магтсаар байгаад од болгочихсон, тэгэж байгаад нэг өдөр өндрөөс бяц унагана даа

Avatar

Zochin 2019-01-08 103.26.195.94

Ariunbaatar aguu duuchin. Voice show dr Javhlantugsiig ih sain demjij bgaag n haraad, uhaantai, mundag zaluu uym gj harj bsn. Odoo Javhlantugstei niilj ng daatstai uran buteel gargaval olon tumend ih taalagdana daa…

Avatar

Зочин 2019-01-08 202.70.40.154

Марийнский театр Буриадад байдаг болциймуу?

Avatar

Зочин 2019-01-08 202.21.116.142

Энэ сэтгүүлчид нээрээ алнаа 🙂

Avatar

зочин 2019-01-08 202.5.194.26

Үнэхээр мундаг дуучин шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж