Урвагчаас буурь суусан түшээ | News.MN

Урвагчаас буурь суусан түшээ

76:1 - ТЭРБИШДАГВА

Урвагчаас буурь суусан түшээ

Урвагчаас буурь суусан түшээ

NEWS агентлаг УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг онцолж байна.


УИХ-д Улаанбаатар хотоос дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа түшээ. ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургуулийг Хүнсний инженер технологич мэргэжлээр суралцан төгссөн.

2000 оноос төрийн ажлын гараагаа эхэлж дэд сайд, Элчин сайд, 2004 оноос хойш өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр, гурван жил Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан түүнийг танихгүй хүн бараг үгүй. Парламентын түүхэнд тасралтгүй сонгогдсон цөөхөн гишүүний нэг. Өнөөгийн Монголын улс төрийн амьд архивын нэг  гэж хэлж болно.

Ажлын гараагаа Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер, Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологичоос ажлаас эхлүүлжээ. Ийнхүү зургаан жил мэргэжлээрээ ажиллаж байгаад 2002 оноос улстөрчийн гараагаа Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар эхлүүлж, улстөрч Д.Тэрбишдагвын намтар бичигдэж эхэлсэн түүхтэй. 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан.

2012 оноос эхлэн Д.Тэрбишдагвыг дагах бараан мэдээ хэвлэлийн хуудаснаа харагдах болсон нь намаа сольсонтой холбоотой. Энэ үеэс тэр “урвагч” гэх хочийг зүүж хэсэг хугацааны дараа төрхөмдөө буцсан юм. Ер нь түүнийг  улс төрд хоёр өнцөгтэй харагддаг улстөрч гэх нь бий. Д.Тэрбишдагва гишүүн  2012 оны тавдугаар сарын 1-ний өдөр МАН-аас гарч МАХН-нд элсч байлаа. Бууриа сэлгэхэд хүргэсэн шалтгаан нь одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй холбоотой. Тухайн үед МАХН-ын төв байранд ахмад гишүүд нь түүнийг  хадаг, мөнгөн аягатай сүүний хамт  баярын нулимстай нүдээр талархан хүлээн авч байсан юм.

Улмаар Сонгинохайрхан дүүрэгтээ "Шударга ёс" эвслээс нэр дээр дэвшиж ялалт байгуулсан гээд намаасаа нүүр буруулсан түүнээс сонгогчид нь нүүр буруулж байгаагүй юм. Ингээд 2016 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва МАХН-аас гарч МАН-д орж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн хүндхэн цаг үед нь орхилоо гэж түүнийг шүүмжлэх хүн цөөнгүй байсан нь үнэн. Гэхдээ УИХ-ын 2012 оны сонгуульд амжилттай оролцож, МАХН засагт орж ажиллахад нь  түүний үүрэг оролцоо байсан.

Одоо тэр хэдийнээ хашир улс төрч болжээ. Өдий насны хүнд улс төржиж попролгүй, төрийн ажлыг хийсэн шиг хийж, залуу гишүүддээ үлгэрлэн харуулах нь юу юунаас илүү чухал. Тэрбээр өнгөрсөн жил  Оюутолгойг шалгах ажлын хэсгийг ахалж, ажлын хэсгийн дүн бэлэн болсон гагцхүү чуулганаар танилцуулахаар хүлээж байна гэж сүүлийн үед хэлэх болсон. Намын бүлэгтээ үүсээд байгаа асуудалд тэр төвийг сахиж нэг тал руу гулдайхгүй байгаа нь мэдээж буурь суусаны шинж. Хааяахан голыг нь олоод хэлчихдэг ахмад гишүүн маань саяхан намынхаа хагаралын талаар “Миний үеийн хэдэн ахмад гишүүн эв зүйг нь олчих гээд яваад байгаа. Харамсалтай нь эв зүйгээ олохгүй нь бололтой” хэмээсэн юм. Сүүлд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг хэгжүүхэн гэхчин ёжилж  Улаанбаатар нь утаанд дарагдчихсан байхад Н.Цэрэнбат чинь Английн ямар шагнал авсан гэв? Жигтэйхэн том шагнал аваад л Гадаад харилцааны сайд нь гардуулж өгөөд юу болоод байгаа юм бэ. Дэлхийн хэмжээний том шагнал авсан сайд нь гэтэл ажлын хэсгийн хуралдаандаа алга. Улаанбаатар нь ногоон байтугай саарал хот болсон байна” гэж хэлээд олон хүнээс нэмэх оноо авсан.

Тэрбээр улс төрийн хажуугаар бизнесийн салбарт тун одтой нэгэн. 1994 онд "ТБД Андууд" компаниа байгуулж өнөөг хүртэл түүний компани амжилттай явж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль

1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр

1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтийг Менежментийн удирдлага мэргэжлээр

1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтийг Менежментийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1982-1983 онд Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер

1983-1984 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич

1984-1986 онд Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич

1986-1988 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн дарга

1988-1990 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш

1992-1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн

1994-2000 онд "ТБД Андууд" ХХКомпаний ерөнхий захирал

2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд

2002-2004 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд

2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга

ШАГНАЛ

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2006 онд Алтангадас одон

2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

Англи, Орос, Герман

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 122.201.24.245

Энэ муу доорох албан тушаалдаа хун томилоод тэд нарыхаа гараар монго хийдэг шаар

Avatar

Энхбаяр 2019-01-08 202.9.43.163

Бароны боол, гамингийн гар хөл болж явж түмэнд нүүрээ барсан, ТБД-Андууд дэлгүүртээ наймаагаа хийгээд сууж байхдаа таарах амьтан.

Avatar

Зочин 2019-01-08 202.55.188.39

1-рт Хумбольтын их сургууль гэж бий. 2-рт урвагч хэзээд урвагчаараа үлддэг юм.

Avatar

БӨХ БАТЭРДЭНЭ 2019-01-08 202.179.25.149

ӨВЛИЙН ХУВАСТАЙ 3000 ХҮН 30 МЯНГА БОЛЖ ХАРАГДСАНЫГ ИЛРҮҮЛСЭН ТҮШЭЭ ШОО.

Avatar

Жударгатай байх 2019-01-08 66.181.178.21

Хүн жаахан жударгатай байх хэрэгтэй. Энэ хүн шарвадаг мөн чанараа харуулсан даа. Муухай харагддаг болсоноо ойлгож байгаа болов уу. Нүүрэн дээрээ буурь заах нь жүжиг шиг харагддаг.

Avatar

зочин 2019-01-08 66.181.190.24

Урвагч хэзээ ч урвагчаараа үлддэг жамтай.

Avatar

Иргэн 2019-01-08 59.153.113.173

Монголчууд урввагчдад үнэн голоосоо дургуй шүү

Avatar

харамсалтай 2019-01-08 124.158.113.11

Монгол танаар дутахгүй та Монголоор дутах юм байна гэдгээ хожуу ойлгожээ

Avatar

харамсалтай байна 2019-01-08 124.158.113.11

Монгол танаар дутахгүй, та Монголоор дутах юм байна гэдгээ хожуу ойлгожээ өөрөө. Одоо зайл Монголоос

Avatar

ха ха ха 2019-01-08 124.158.113.11

уучлаарай Тэрбишдагва та хоцорсон. 27 жил арай урт байлаа. одоо зүгээр л зайл даа

Avatar

zochin 2019-01-08 122.201.19.66

Odoo ene hunees yu garah ym be. Oort ashigtai zuiliig l hiij amjuulj irlee. Odoo boloo ym bish uu.

Avatar

mgl 2019-01-08 202.179.11.230

MANAN-g hamgaalagch yum bilee. Tegeheer ard tumend hereggui hun.

Avatar

Зочин 2019-01-08 112.72.15.78

Энэ нөхөр хүн чанарын хувьд сайн хүн л дээ. Тэгээд л олон жил улс төрд хамт нэг нам болон зүтгэж байсан нөхөр Н.Энхбаяр, М.Энхболд нарыгаа гэнэт муулаад, баривчлаад ирэхээр нь хүн чанарын хувьд өрөвдөлгүй яархав дээ. Тэгхэдээ тууштай шугамаасаа хазайхгүй л яваа хүн дээ.. Ямар МАН-аас гараад АН болон бусад намд орсон биш. Энэ чанар нь улс төрийн ээдрээтэй байдлыг зохицуулах, эвлэрүүлэх, гэсэн оролдлого байсан байх гэж ойлгож байнаа . Амжилт хүсье

Avatar

ТБД АНДУУД 2019-01-08 202.179.24.135

3 УДАА УРВАХАД ОВОО АРИЛЧИХСАН ДОТОРТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ҮХСЭНИЙ ХҮН ЧАНАР САЙН.

Avatar

Гүрсоронзонпалбийгомбожав лам 2019-01-08 202.179.27.202

Мөнхбат Архангайн тангадуудын дунд хуруу бол Тэришдагва эрхий хуруу нь ! Ми овогттой нь хамт шийлтгэх хэрэгтэй.

Avatar

зочин 2019-01-08 182.160.38.48

Монгол улсын ХОШОЙ УРВАГЧ .

Avatar

zochin 2019-01-08 103.212.117.22

Ямах хөөрхөн нэр,хочтой болоо вэ.яаг шүү.

Avatar

Иргэн 2019-01-08 103.57.95.74

Худлаа, худлаа. Одоогийн 76 бүгд бүгд худлаа ярьж хульхидаж, дээрэмдэж, урваж шарваж сурсан үхэж байсан хүүрүүд.

Avatar

Урваач монгол 2019-01-08 66.181.178.21

Монгол хүний урваач, шарваач, уур нь урдаа, ухаарал нь хойноо байдгийг харуулсан жинхэнэ монгол. Энэ нөхөр лав төв халхын гаралтай байх аа.

Avatar

Tumuruu 2019-01-08 150.129.142.239

Пялдага гар байна

Avatar

Би 2019-01-08 122.201.21.220

Урвагч. Лай болохоор зай бол.

Avatar

Зочин 2019-01-08 103.26.195.9

urvagch hun hezeed urvagcharaal baina novsh

Avatar

зочин 2019-01-08 66.181.160.105

энэ чадахгүй

Avatar

зочин 2019-01-08 66.181.160.105

Их итгэж хүндэлж явсан улс төрч гэтэл яс юман дээр үнэхээр пялдага, нүдэн балай чихэн дүлий, ард түмэн, эх орныг юман чинээ санадаггүй цэвдэг новш, энэ ч шударга шийдвэр, шалгалт хийж дүгнэлт гаргаж чадахгүй ээ.......

Avatar

зочин 2019-01-08 66.181.160.105

Их итгэж хүндэлж явсан улс төрч гэтэл яс юман дээр үнэхээр пялдага, нүдэн балай чихэн дүлий, ард түмэн, эх орныг юман чинээ санадаггүй цэвдэг новш, энэ ч шударга шийдвэр, шалгалт хийж дүгнэлт гаргаж чадахгүй ээ.......

Avatar

зочин 2019-01-08 66.181.160.105

Их итгэж хүндэлж явсан улс төрч гэтэл яс юман дээр үнэхээр пялдага, нүдэн балай чихэн дүлий, ард түмэн, эх орныг юман чинээ санадаггүй цэвдэг новш, энэ ч шударга шийдвэр, шалгалт хийж дүгнэлт гаргаж чадахгүй ээ.......

Avatar

зочин 2019-01-08 66.181.160.105

Их итгэж хүндэлж явсан улс төрч гэтэл яс юман дээр үнэхээр пялдага, нүдэн балай чихэн дүлий, ард түмэн, эх орныг юман чинээ санадаггүй цэвдэг новш, энэ ч шударга шийдвэр, шалгалт хийж дүгнэлт гаргаж чадахгүй ээ.......

Avatar

зочин 2019-01-08 66.181.160.105

Их итгэж хүндэлж явсан улс төрч гэтэл яс юман дээр үнэхээр пялдага, нүдэн балай чихэн дүлий, ард түмэн, эх орныг юман чинээ санадаггүй цэвдэг новш, энэ ч шударга шийдвэр шалгалт хийж дүн гаргаж чадахгүй ээ.......

Avatar

Хаян 2019-01-08 202.9.44.21

УРВАГЧ, УРВАГЧ БАС ДАХИН УРВАГЧ. УРВАХАД ХЭЗЭЭД БЭЛЭН БААГИЙ ДАА.

Avatar

Хаян 2019-01-08 202.9.44.21

УРВАГЧ УРВАГЧ БАС ДАХИН УРВАГЧ. УРВАХАД ХЭЗЭЭД БЭЛЭН БААГИЙ.

Avatar

зочин 2019-01-08 64.119.22.109

ДОЛДОЙ.

Avatar

зочин 2019-01-08 64.119.22.109

Энэ нөхөрийн үнэн дүр төрх нь сая л танигдлаа шүү дээ.Олиггүй,өөдгүй,урвагч,шарвагч тийм л хүн.

Avatar

Сэжгийн өвгөн 2019-01-08 66.181.168.199

СӨНӨСӨН ЗӨНӨСӨН ХӨГШИН БАНДИ

Avatar

Урвагч 2019-01-08 150.129.140.29

Урвагчаас улам их урвасан дурак

Avatar

Zochin 2019-01-08 66.181.160.89

Yun pros angling be! Une her O yum une baival saihan, er ni panz urvagch shuu dee!!!!

Avatar

Зочин 2019-01-08 66.181.160.89

Yun pros angling be! Une her O yum une baival saihan, er ni panz urvagch shuu dee!!!!

Avatar

зочин 2019-01-08 202.9.43.55

аль ашигтай тал руу урвадаг хүнийг чингис хаан шууд цаазалдаг байжээ: яагаадгэвэл? эзэнээсээ урвасан хүн өөр эзэнд хэзээ ч итгэлтэй ажиллахгүй гэж чингис хаан үздэг байжээ. энэ хүн аль нь ашигтай байна гээд ажиглаж суугаад байжээ. Оны өмнө нэг жагсаал болоод чимээгүй боллоо. ерөнхийлөгч, ерөнхий сайд уих-ын дарга гурав эвлэрсэн шиг болохоор, жагсаал үр ашгаа өгсөнгүй. одоо энхболдыг дэмждэг хэрэг гээд шийдчихжээ. энэ шийдвэр яадаг бол,.лав өнө ирээдүйд өөрт тус болохгүй.хүзүүгээ ороох болжээ.

Avatar

Зочин 2019-01-08 103.212.119.107

HAMGIIM ADGIIN HULGAICH NARIIN NEG . 28 JIL MONGOL ORNIIG TUILDUULJ SOROM MULJSUN UL TSADAGCH MANGAS !

Avatar

Зочин 2019-01-08 149.167.33.143

НЭЭГ ИХ УХААНТАЙ ҮГ ХЭЛДЭГ ХҮН БОЛОХ ГЭЭД Л УНГАХ ГЭЭД БГАА БААХ ГЭЭД БГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ДҮЛЭЭД Л СУУДАГ НӨКӨР МӨН ШИВДЭЭ БАРУУН ЕВРООПООС КРАВЧИЙЛДСЭН БАРААГ ЛАНГУУНДАА ЗАРДАГ ЧИНЬ ҮНЭН ҮҮ ХАРИУЛ ЧИ?

Avatar

зочин 2019-01-08 66.181.161.70

Сохор ллалар ард түмнээ хардаггүй харалган эрүүл мэндээрээ тэнцэхгүй бууж зайлдаа

Avatar

zochin 2019-01-08 202.179.25.51

duugui bylduuch chundee tegeedel chimeegui bayjaad ,chorongojood l baidag, uls orond uu chiij giiguulsen um??? tegevel bid yagaad yduu baigaa um??? ajil chiimeer bnaaa

Avatar

Зочин 2019-01-08 202.179.18.60

Ер нь энэ Архангайнхан нэг тийм бялдууч, дүлзэн маягийн хүмүүс юм шигээ, тэр мөнхбат, Ганзоригын хүү гэж бас нэг пялдага, баатарбилэг билүү нэг хачин амьтан, түрүүчийн их хуралд фортуна батбаяр гэдэг бас нэг сонин гар байсан, за тэгээд АН-ын дарга С.эрдэнэ гэж хужаа байна, ер өөдтэй бактер алгадаа...

Avatar

Салбарын сайд ш дээ 2019-01-08 103.9.90.53

Уг нь Монгол төрийн ой санамжуудын нэг дээ. Ийм хүмүүсээ зөв ашиглах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-01-08 203.91.115.46

Uls tur orj ireed ym uzeeguim shig idej uuj bgaa pop daldaganasan nuhduudiig bodvol ner tsever buirtai tsuuhun gishuudiin neg gej boddog

Avatar

Зочин 2019-01-08 103.26.195.19

ГИЙГҮҮЛСЭН ЮМ БАЙХГҮЙ ТӨРИЙН ТУШАА

Avatar

ТБД АНДУУД 2019-01-08 202.179.27.46

МИ ОВОГТЫН ГАРЫН ПАНЗЧИН. ГЕРМАНААС ХУУЧИН ХУВЦАС ЗӨӨЖ МАНЬ ХҮНТЭЙ АНХ ОЙРТСОН ТБД АНДУУД.

Avatar

Зочин 2019-01-08 66.181.186.71

Их л бөөрөнхий ,Дүлзэн сэтгэхүйтэй хүн дээ

Avatar

zochin 2019-01-08 66.181.183.106

M.nhboldyg ard tumen demjij bna talbaid 30000 bish 3000 hun jagssan uvliin huvtsastai bsan bolohoor olon bolj haragdsan bh gej tenegerdeg teneg zunusun uvgun shuu dee

Avatar

Зочин 2019-01-08 150.129.143.199

дундыг барьсан хувиа хичээсэн байр суурийг буурь суусан улс төрч гэнэ үү

Avatar

Зочин 2019-01-08 112.72.15.78

Улс төрийн ноён нуруу гайгүй байхаа. МАН, МАХН 2-ч уул нь нэг үзэл суртлын нэг гарал үүслийн нам байхаа. Лав л Хүрэлсүхээс хавьгүй илүү буурь суурьтай хүн.

Avatar

Зочин 2019-01-08 103.57.93.9

Энэ шалдан бацаануудын дэргэд ч Тэрбишдагва төрд байх л ёстой хүн. Монголын улс төрийн тогоонд жинхэн чанагдсан тулхтай хэдэн гишүүдийн нэг гэж боддог. Ер нь муур аль буланд нь байх огт хамаагүй хулганаал барих ёстой гэдэг үг байдаг байхаа.

Avatar

Зочин 2019-01-08 103.206.195.166

гайгүй шудрага хүн гэж үнэлдэг байлаа, тэгсэн чинь урвасан, холбирсон, өөрийн гэсэн байр суурь муутай хүн юм. цаашид компаниа аваад явбал илүү үр дүнтэй байх. Өөрөөр шудрага нийгэмд улс төрч байж чадахгүй хүн.

Avatar

zochin 2019-01-08 93.133.117.228

Төрд хэрэгтэй хүний л нэг дээ. Түүний бичсэн Зааг гэдэг номыг нь уншаарай. Алсын хараатай хүний л бодол санаа бүрэн байгаа. Энэ хэцүү цаг үед Монголоо аваад явчих хүний нэг шүү. Нам сольсон ч гэж дээ, намаа хагалан бутласан хүмүүстэй тухайн үедээ санаа нийлэлгүй арга буюу нэг талд нь л гарсан байх. Дараа нь байдал арай дээр болсон үед нь намдаа эргэн ирсэн хүний нэг. Хамт явсан Улаан нь одоо төрийн сайд хийгээд л явж байна.Боловсролтой, төрийн болон дипломат ажлын туршлагатай ийм хүн одоо ховор

Avatar

зочин 2019-01-08 122.201.21.204

Урвагчаас гадна ямарч байсан ардчиллыг үнэн голоосоо үзэн яддаг хүн юм шиг санагддаг. Тэр хойно бараг нэг уулыг тэр чигт нь хашиж аваад эзэн суусан гэсэн үү.

Avatar

зочин 2019-01-08 122.201.21.204

Урвагчаас гадна ямарч байсан ардчиллыг үнэн голоосоо үзэн яддаг хүн юм шиг санагддаг. Тэр хойно бараг нэг уулыг тэр чигт нь хашиж аваад эзэн суусан гэсэн үү.

Avatar

зочин 2019-01-08 66.181.178.151

Дүлзн сайн хн үү айн

Avatar

Зочин 2019-01-08 66.181.160.67

Ахиж итгэлтгүй.Эрх ашигийн зөрчилтэй.

Avatar

зочин 2019-01-08 202.70.41.114

хөөрхий дээ. одоо урваж ханаа байлгүй, түүнийг тайван орхи

Avatar

иргэн 2019-01-08 202.179.26.97

нэг Урвасан Хүн ахиж Урвахгүй байна гэж байх уу Эгзэг нь таараад Өөрт нь Ашигтай бол Урваж л таараа шүү дээ

Avatar

Зочин 2019-01-08 103.14.38.130

Энэ нэг балай нөхөр Хувьсгалт намаас өөрийг дагаж ирсэн гээд хэдэн гаруудыг ажилтай болгоно гэсээр байгаад ШУТсанд нэг балай авгайг даргаар нь тавиулсан. Нөгөөдөх нь энтертаймент байгууллага удирдаж байгаа аятай дан шоу хийсээр байх юм. балай нам дагасан юмнууд

Avatar

Arhangai 2019-01-08 66.181.161.32

Odoo baigaa 76 dotroos gariin 5 huruund bagtah gaigui humuusiin neg n dee.. Mongol gesen gantshan fraktstai gedeg ch Enkhbold taldaa bgaa

Avatar

Зочин 2019-01-08 71.191.50.52

Энэ одоо сурталчилгаа юу тэгээд.Одоо тэтгэвэртээ гарсан нь дээр байх аа.Хамаг залуу нас таньтай цуг илжирлээ

Avatar

ЗОЧИН 2019-01-08 202.126.89.174

НАМБА СУУСАН ДҮР ИСГЭГЧ УРВАГЧ !!!

Avatar

иргэн 2019-01-08 202.21.113.238

Энэ сэтгүүлч хэдэн төгрөг авчээ дээ. Олон жил улс төрийн тогоонд орж төрийн хүний буурь суугаагүй нөхөр шүү дээ. Урвагч наад нөхрийг чинь судлахад их юм гаргана. Махны наймаачин сайн судлавал лицензны наймаа ч хийж байгаа. Заан Баярсайханыг шорон руу шихээд өөрөө ард нь үлдэж байгаа. Бас Тэнгри компанийн захирал Анхбаярыг танихгүй зүс мэдэх нөхөр гэсэн. Авгай хүүхнүүдийг уруу татаж ажлаа амжуулдпаг. Хогийн нөхөр ш дээ. Сая зөнөгөөрөө дуудуулаад сэтгүүлч авч хөлсний бичээч нарыг ажиллуулжээ

Avatar

Зочин 2019-01-08 119.40.97.6

Ардын элч кинон дээр урвагч Дүлзэн гэдэг дүр чинь одоо энэ нийгэмд тодоор харагдаж байна даа.Монголын төр Дүлзэнгээр дүүрэн болж байхад улс яаж хөгжихөв дээ.Бүгд худалч хуурамч

Avatar

Зочин 2019-01-08 66.181.160.20

ХАА-н сайд байхад нь уулзаж учирч байлаа. Тэр манай дарга нараас шал өөр их ажил хэрэгч бас их энгийн хүн шиг санагдсан. Ууган намдаа үлдсэн хүнийг урвагч гэхээсээ илүү тууштай гэвэл ононо байхаа. Монгол төрд хэрэгтэй л хүн дээ.

Avatar

ataman 2019-01-08 202.180.220.172

demjdeg shuu

Avatar

ИРГЭН 2019-01-08 66.181.165.246

"ЗАСМАЛ ДҮНЗЭН БАЙШИНД ОРООД ЗАСАРНАА ГЭЖ ГОНЖИЙН ЖОГ" ГЭЖ НЭГ ҮГ БИЙ.\nБАС " 40 НАС ХҮРТЛЭЭ ТӨЛӨВШӨӨГҮЙ ХҮН ЦААШДАА ХЭЗЭЭ ЗАСРАХГҮЙ" МАЯГИЙН ҮГ Ч БИЙ.

Avatar

SS 2019-01-08 66.181.168.8

Манай Сонгинод овоо л юм хийсэн хүн дээ, Н.Энхбаяр ач мэддэггүй хүн шүү дээ. Одоо хажууд нь хэн байна хараач дээ, Улаан, Тэрбиш, Шийлэгдамба гээд бүгд түүнээс явсан.

Avatar

зочин 2019-01-08 66.181.166.196

Магтаад байна уу, матаад байна уу, хөөрхийг

Avatar

Зочин 2019-01-08 66.181.160.43

Shadar said hiigeed baahan ajilchnaa turd shahaj mungu hiisen gar.2012-2016 ond Enhbayariin namaas gants zavshsan sergelen gar.

Avatar

Зочин 2019-01-08 43.228.129.204

Тэр гээд хэлэх гавьяа энэ хүнд алга даа. Урваж шарваж байсан нь сэтгэлд үлдэж гэхээр арай л юм даа

Avatar

Зочин 2019-01-08 203.91.117.8

намба суух насдаа уул нь

Avatar

Зочин 2019-01-08 203.91.112.146

ТБД-ийн Монгол Улсад хийсэн гавьяа гэж туй ч харагддаггүй, төрд хэрэггүй новш, мөн Урвагч дүлзэн баачкаа

Avatar

Зочин 2019-01-08 202.170.80.25

Төрд ийм олон жил ажилчихаад, хүнээ ч танихгүй. Энхболдыг хамгаалаад л , ямар хүмүүс энэ 28 жилд улс орныг ийм байдалтай болгосонд гайхах зүйл алга.

Avatar

м 2019-01-08 124.158.107.35

төрд ямарч хэрэггүй хүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж