МИАТ хоёр онгоц түрээсэлж, 760 мянган зорчигч тээвэрлэнэ | News.MN

МИАТ хоёр онгоц түрээсэлж, 760 мянган зорчигч тээвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

МИАТ хоёр онгоц түрээсэлж, 760 мянган зорчигч тээвэрлэнэ

МИАТ хоёр онгоц түрээсэлж, 760 мянган зорчигч тээвэрлэнэ

Орос улсаас бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэхийн салбар байгуулагдсан өдөр гэж үзэн, тэмдэглэж ирсэн түүхтэй.

Иргэний агаарын тээврийн салбар хөгжсөөр 1993 онд МИАТ төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон байна. Тус компани өчигдрөөс эхлэн /2019.01.07/ “MIAT Excursion” хөтөлбөр  хэрэгжүүлж эхэлснээр сэтгүүлчдэд үйл ажиллагаагаа танилцуулав.

"МИАТ” компани өнгөрсөн онд 2293 удаагийн аяллаар 18400 цагийн нислэг хийж, 718 мянган зорчигч тээвэрлэжээ. Үүнийг 2017 оны зорчигч тээвэртэй харьцуулахад 16  хувиар өссөн үзүүлэлт бол энэ онд 760 мянган зорчигч тээвэрлэх зорилт тавьсан байна.  Мөн 2019 онд БНХАУ-ын Шанхай, Гуанжоу, Японы Осака хот руу  шинээр тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

АЗИД ГАЙХАГДСАН МИАТ-ИЙН МОНГОЛ  ИНЖЕНЕРҮҮД

Тус компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 1956 оноос хойш компанийнхаа бүх агаарын тээврийн хүлгүүдэд засвар үйлчилгээ хийж иржээ. 2014 оноос эхлэн гадаадын агаарын  тээвэрлэгч компаниудын агаарын хөлөгт  засвар үйлчилгээ хийж эхэлсэн бөгөөд нийтдээ гадаадын 12 агаарын  тээвэрлэгч компанитай хамтарч ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар   62 дахь агаарын  хөлөгтөө  засвар үйлчилгээ хийгээд байна.

5.2 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО КОМПАНИДАА  ОРУУЛЖЭЭ

"МИАТ" компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйлдвэр  төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Чулуунжав “Нэг  том онгоцны засвар 10-14 хоногт үргэлжилдэг. Нэг онгоц засварлахад 250-500 мянган ам.долларын орлогыг компанидаа оруулдаг. Өнгөрсөн 2017 онд 25 онгоц засаж, нийтдээ 5.2 сая ам.долларын орлогыг компанидаа  оруулж байсан бол 2018 онд 12 агаарын хөлөг зассан. Тоогоор нь хөөвөл  засах онгоцны тоо багассан мэт боловч том төрлийн буюу Боинг 767- 300 агаарын хөлөгт ихэвчлэн засвар хийсэн. Энэ онгоц нь  Боинг 737 -800 агаарын хөлгөөсөө хоёр дахин том онгоц. Тэр ч  утгаараа хоёр дахин илүү цаг зарцуулж хоёр дахин илүү орлогыг компанидаа оруулж байна. Тухайлбал, компанидаа оруулж байгаа орлогын хэмжээ 11  тэрбум төгрөгт хүрсэн.  Гадны авиа компаниуд Монголын авиа компанитай хамтарч ажилладаг нь Монгол инженерийн ур чадвар, чадамж гүйцэтгэл бусад улс орнуудтай харьцуулахад илүү  сайн байдаг болохоор тэр. Ер нь манай инженер, техникийн ажилтнууд өндөр чадвартай” гэлээ.

Түүнээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар луу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоц гэнэтийн буулт хийсэн шалтгааны талаар лавлахад дараах хариулт өгөв.

Тэрбээр “Инчонд гэнэтийн буулт хийсэн талаар техник үйлчилгээ талаас нь бодитой мэдээлэл  өгөхөд тус  агаарын  тээврийн хөл хураагдахгүй гацаж, агаарт хоёр цаг орчим эргэлдсэн. Газардахгүй хоёр цаг агаарт ниссэн шалтгаан нь агаарын хөлөг өөрөө хөөрөхдөө буцаад буух түлшээ авсан байдаг. Түлшний хэмжээ буултын хүндээс илүү их байсан учраас хоёр цаг орчим агаарт эргэлдэж түлшээ шатааж дууссаны  дараа буусан. Түүнээс  биш ослын буулт биш техникийн шалтгаантай буулт байсан” гэв.

"МИАТ" КОМПАНИ 2019 ОНД ХОЁР ОНГОЦ ТҮРЭЭСЭЛЖ, 760 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭНЭ

Сургалтын онгоц

"МИАТ" компани суудлын багтаамжаа нэмэгдүүлэх зорилгоор шинээр агаарын хоёр хөлөг онгоц нэмж авахаар болжээ.

Эдгээр онгоцны эхнийх нь энэ сарын 21-ний өдөр Монголд ирнэ. "МИАТ" компани “Boeing” компанийн дэлхийд хамгийн сайн борлуулалттай загвар гэгддэг “737 Max” маркийн хөлөг онгоцоор энэ удаад парк шинэчлэл хийж байгаа аж.

Тус компани Нидерландын “ING” банкнаас авсан 20 сая ам.долларын зээлээр “Boeing” компаниас 2013 онд “Boeing 767-300 ER” агаарын хөлөг худалдан авсан бөгөөд 2018 оны арванхоёрдугаар  сард зээлийн төлбөрөө барагдуулжээ. Харин энэ онд худалдан авах хоёр агаарын хөлгийн хувьд компанийг нэмэлт санхүүгийн дарамтаас чөлөөлөхийн тулд түрээсийн гэрээгээр ашиглахаар болсон байна.

Онгоцны бүхээгийн хэсэг

Сонирхуулахад,  тус компанийн сургалтын төв нь дотоодын авиа компаниар тогтохгүй хамтрагч гадны авиа компаниудад  сургалт явуулдаг  бөгөөд олон улсад чиглэсэн сургалтыг эх орондоо хийхийг эрмэлзэх болжээ. Тус компани 2018 онд дэргэдээ сургалтын онгоцтой болсон байна. Энэхүү сургалтын байгууламжийг байгуулсны ач холбогдол нь гадаадад бэлтгэдэг байсан зарим боловсон хүчнийг дотооддоо бэлтгэдэг болсноор зардлыг хэмнэн, сургалтын давтамж ихэссэнээр үйлчилгээ чанар дээшлэх боломжтой болж байгаа аж. Сургалтын онгоцны хэсэгт үйлчлэгчийн сургалт анхан болон давтан сургалтыг хийдэг. Давтан сургалт нь жилд хоёр удаа хийгддэг. Эхнийх нь  "МИАТ"-ийн  сургалтын төвд хийгддэг бол дараагийнх нь “Korean Air” компанийн сургалтын төвд хийгддэг  гэнэ.

Хамгийн сүүлд нь бид “МИАТ” компанийн Зорчигч бүртгэлийн хэлтсээр орсон юм.  Зорчигч бүртгэлийн хэсэг гурван ээлжээр ажилладаг аж. Биднийг очиход орон нутаг, олон улсын нийлсэн долоон нислэг үйлдэж, 1120  зорчигчдод үйлчлээд байлаа.

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДВАЛ 5000 ВОНООР ТОРГОНО

Тус компанийн  Зорчигч бүртгэлийн хэлтсийн ээлжийн ахлах Я.Дуламсүрэн “Олон улсын бүртгэл хоёр цагийн өмнө эхэлдэг. Зорчигчдод хоёр цагийн өмнө бэлэн байх ёстойг сануулдаг. Улс орнууд руу зорчиход хил, гаалиар нэвтрүүлэхийг хориглосон зүйлүүд бий. Тухайлбал, БНСУ-руу  мах махан бүтээгдэхүүн, ангийн үнэт эдлэл  зэргийг оруулахыг хорьдог. Сүүлийн үед зорчигчид БНСУ-руу мах, махан бүтээгдэхүүн их хэмжээгээр  гар цүнхэндээ авч гарахыг оролддог болсон. Бүгдийг хурааж байгаа. БНСУ-ын  гаалиас мах махан бүтээгдэхүүн авч орж байгаа иргэнийг 5000 воноор торгох хүртэл заавар ирсэн” гэв.

Далайд гарцгүй, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь эдийн засгийн хөгжлийн чухал хөшүүрэг юм. Үүнээс гадна  2019 онд  Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд нүүж очих том ажил  тэднийг хүлээж байна. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсон ч  зорчигчийн тийзний тарифт өөрчлөлт орохгүй хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хэлж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 66.181.161.57

МИАТ-н нислэгийн тийзний өртгийн 20 гаруй хувийг нь шатахууны зардал, үлдсэн 70 гаруй хувийг нь удирдлага борлуулалтын зардал эзлэдэг гэж сонссон. Нүсэр орон тоогоо цомхотгож, намын шахааснуудаа зайлуулвал билетний үнэ буурах боломжтой.

Avatar

Зочин 2019-01-08 66.181.161.57

МИАТ-н нислэгийн тийзний өртгийн 20 гаруй хувийг нь шатахууны зардал, үлдсэн 70 гаруй хувийг нь удирдлага борлуулалтын зардал эзлэдэг гэж сонссон. Нүсэр орон тоогоо цомхотгож, намын шахааснуудаа зайлуулвал билетний үнэ буурах боломжтой.

Avatar

МИАТ завхрал 2019-01-08 223.190.80.249

МИАТ компани ачаа тээшин заваарч ард түмнийхээ халаас руу шагайхаа болимоор юм. Гадаадын бүх авиа компаниуд 30 – 32 кг тээш авч байхад, МИАТ хаанаас ямар стандарт олж авчихаад 23 кг тээш авна гээд байгаа юм вэ? Гадаадаас 30 кг тээштэй явж болоод л бна шүү дээ. Онгоц нь Монголоос нисэх болохоор даац нь багасчихаад, гадаадаас бол даац нь ихэсчихээд байдаггүй юм бол энэ завхралаа артлгамаар юм.Энэ арай дэндэж байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2019-01-08 202.170.84.188

MIAT д суухаар ямар ч дэлгэц энэ тэр байхгүй, шал миа дээр үеийн онгоц хүнээс түрээслэж ашиглаад өөрсдийн шинэ онгоцоо гадаадад түрээслэдэг гэх…. ямар хэрэгтэй гэж ингэж байгаан. Ганц шалтгаан нь даргад нь халаасанд нь хэдэн төг орж ирдэг байх, бусдаар иргэдээ зорчигчидоо боддог бол шинэ онгоцоороо л үйлчилмээр юм.

Avatar

Зочин 2019-01-08 202.70.34.70

МИАТын балиар юмнууд үнээ буулгаач. Монгол Улсын хөгжлийг гацааж, гутааж боомилж байдаг байгууллага МИАТ болоод байна. Имй өндөр үнэтэй байхад яаж жуулчид ирэх вэ дээ. Яаж бизнес хөгжих юм бэ. Ардууд ийш тийш явж байж нүд онгойж, бизнес харилцаа тогтоож хөгжиж дэвшдэг байхгүй юу. Тэгэхээс биш цөөхөн мөнгөтэй хүмүүс эсвэл төрийнхөн улсын мөнгөөр нааш цааш нисэхээс биш ард түмэн ертөнцөөс таслагдаад байна шүү дээ. Төр засаг үүнийг анхаарч МИАТ, Аэрофлотын монодполыг тасалж мафийг устга

Avatar

Зочин 2019-01-08 202.131.254.50

Үнээ буулгах тал дээр ажилламаар юмаа. Нью-Йоркоос Лондон 2 талдаа 500$ нисч байна.

Avatar

Зочин 2019-01-08 202.131.254.50

Тийзний үнээ буулгах тал дээр ажиллавал яасан юм бэ. Америкийн Нью-Йоркоос Лондон 2 талдаа 500₮-оор нисч байна. Өөр зүйл бичээд яахав бүгдэд ойлгомжтой.

Avatar

Зочин 2019-01-08 202.126.89.194

Jijig ongotsond olon hun bagtaah gej suudliin zaig n bagasgasan. Zuragt baihgui

Avatar

Зочин 2019-01-08 43.242.242.240

ОНГОЦ АВАХ ТҮРЭЭСЛЭХ ЯАХ ВЭ, МИАТ ТИЙЗНИЙ ҮНЭЭ БУУЛГААЧ ЭЭ. ИЧДЭГГҮЙ НОВШНУУД АА. МУУ ШУЛААЧИД ШДЭЭ. ЭСВЭЛ ЭНЭ АГААРЫН ОРОН ЗАЙГАА ӨӨР ГАДААДАЫН ХЯМД НИСЛЭГҮҮДИЙГ ОРУУЛЖ ИРЖ ӨРСӨЛДҮҮЛЭЭЧ ЭЭ. ИНГЭВЭЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЖИНХЭНЭ ХӨГЖИНӨ БИЗ ДЭЭ. ЮУН МИАТ ВЭ ОДОО. АЙМААР ҮНЭТЭЙ

Avatar

Танака 2019-01-08 106.154.21.88

Boing737 онгоцоор Токио нисэхээ болиоч ээ 5 цагийн нислэгт өндөр үнэ төлөөд тухгүй явж бна ш дээ.. #MIAT

Avatar

монгол иргэн 2019-01-08 202.131.236.170

АН-ын төр барьж байх үед нэг БОИНГ онгоц худалдаж авлаа гэж бөөн л хэл ам гараад байсан, зориг гаргаж авсан нь зөв болжээ. Одоо зээлээ төлөөд Монгол улс өөрийн Боинг онгоцтой болсонд баяр хүргэе.

Avatar

зорчигч 2019-01-08 66.181.166.127

Яг адилхан зайд бусад авиакомпаниуд хэд дахин хямд нисч байгааг юү гэж тайлбарлах вэ.

Avatar

зорчигч 2019-01-08 64.119.23.138

муу шулаачид

Avatar

Зочин 2019-01-08 210.177.148.220

Ха ха. Одоо дэлбэрцэн үнэтэй бгааМИАТ-аар нисэх хүн хэцүү бхад ахиад үнэ нэмбэл хэн ч нисэхгүйэ

Avatar

Зочин 2019-01-08 202.131.227.114

Хамгийн жижигхэн онгоц байна ш дээ. Арай томхон юм авч болоогүй юм байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж