Дорнод аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар Засаг дарга С.Ганбатыг огцруулжээ. Энэ талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Зоригтбаатараас тодрууллаа.
-Өчигдөр танай аймгийн ИТХ хуралдаж, Засаг даргаа огцруулсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү. Ямар үндэслэлээр огцруулах болов?
-Засаг дарга С.Ганбат хууль зөрчсөн үйлдэл удаа дараа хийсэн учир ИТХ-аас ийм шийдвэр гаргахад хүрсэн. Аймгийн боловсролын газрын дарга, Байгаль орчны газрын дарга зэрэг гаруудын дарга нарын томилгоог хууль зөрчиж хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн газрыг хувийн компанид шилжүүлэхдээ ИТХ-аар хэлэлцүүлж олгодог шийдвэртэй. Гэтэл аймгийн төвийн хамгийн чухал газар болох Тусгаар тогтнолын талбайн хажуугийн газрыг ИТХ-тай хэлэлцүүлж шийдвэр гаргаагүй байхад дур мэдэн хувийн компанид эзэмшүүлсэн. Мөн аймгийн байгаль хамгаалах сангийн мөнгийг дур мэдэн зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн.
-Дорнод аймаг өмнө нь Засаг даргаа сонгох гэж зөндөө их цаг алдаж байсан. Тэр цалгардал давтагдахгүй гэх баталгаа байна уу. Дараагийн даргаа хэзээ хэрхэн томилох вэ?
-Засаг дарга С.Ганбатыг огцруулсан тухай ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад хүргүүлнэ. Дараагийн даргыг хэзээ томилох асуудал Ерөнхий сайдын шийдвэрээс шалтгаална гэлээ.
Д.ЦЭЭНЭ