АТГ: Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

АТГ: Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг шалгаж байна

АТГ: Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас /АТГ/  Хууль зүйн сайд асан, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг байцааж байна. Түүний гэрт АТГ-аас нэгжлэг хийж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа аж.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттер хуудаснаа хуулийн нэр байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ хэмээн дөрвөн сая ам.долларын баримтыг дэлгэсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаагүй  байсан  юм.

Дөрвөн сая ам.долларыг Алтан Дорнод Монгол компаниас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн  дансанд шилжүүлсэн бөгөөд ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бизнес эрхлэгчдийг дарамталсан  хэмээн саяхан Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд хэвлэлд нээлттэй мэдээлсэн юм.

АТГ-аас Д.Дорлигжавыг дүүтэй нь хамт шалгаж байгаа гэх мэдээлэл ч байна.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж