Тэргүүн хатагтайд талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтайд талархал илэрхийлэв

Дорноговь  аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2014 оноос хавдар хөнгөвчлөх эмчилгээний хоёр  палат нээж,  хими эмчилгээг орон нутагтаа хийж эхэлсэн байна.  Тус тасагт Монгол Улсын Тэргүүн хатагтай, “Итгэл” хавдаргүй Монгол үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж,  18 нэр төрлийн нэн шаардлагатай, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж иж бүрэн тохижуулжээ.  Хавдрын хөнгөвчлөх тасаг хөдөө орон нутагт байгуулагдсанаар Улаанбаатар хотыг зорих иргэдийн урсгал багасч, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурах бөгөөд эмнэлэгийн тусламж, үйлчилгээ иргэдэд улам ойртох юм.

Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн буянт үйлсэд талархсан Дорноговь аймгийнхан өнөөдөр талархсан сэтгэлээ илэрхийллээ. Тэргүүн хатагтайн  санаачилсан “Итгэл” хавдаргүй Монгол үндэсний сан нь хөдөө, орон нутагт хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж буй ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж