Д.Сумъяа, М.Уранцэцэг нар УАШТ-ийг өнжлөө

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар УАШТ-ийг өнжлөө

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар УАШТ-ийг өнжлөө

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр/2019.01.07/ Сэлэнгэ аймгийн төвд нээлтээ хийлээ. Эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 27 болон багийн долоо дахь удаагийн  УАШТ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын Гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.

Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодорно. Жин тус бүрт 30-40 тамирчин өрсөлдөж байна. Энэ жилийн УАШТ-ийг олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг  болон ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар нарын шилдэг жүдочид өнжжээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүчтэй өрсөлдөгчийн нэг Д.Төмөрхүлэг шөвгийн наймд Г.Хэрлэнд ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Г.Хэрлэн жингийнхээ аваргын төлөө барилдахаар үлдээд байна.

Энэ цагт медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд болж байгаа бөгөөд ETV болон МҮОНТВ фэйсбүүк хуудсаараа шууд дамжуулан хүргэж байна.

ШУУД:  https://www.facebook.com/ETV.HDTV/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж