Үндэсний оношилгоо, эмчилгээний төв дөрөвдүгээр сард ашиглалтад орно | News.MN

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв дөрөвдүгээр сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв дөрөвдүгээр сард ашиглалтад орно

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв дөрөвдүгээр сард ашиглалтад орно

 “МОН-8” төслийн хүрээнд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулахаар болсон.  Төсөл хэрэгжсэнээр хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орох юм.

Тус төвийг байгуулах ажил 2012 онд эхэлсэн гэж хэлж болно. Тус онд Сангийн яам БНСУ-ын компанитай гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу 34 сарын хугацаанд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл хэрэгжих байжээ. Гэвч төсөл сунжирсан тул өнгөрсөн онд удирдах хорооны хурлаар төслийн нэгжийг татан буулгаж, шинээр төслийн нэгж бүрдүүлжээ. Улмаар төслийг Хоёрдугаар эмнэлгийн харьяанд шилжүүлжээ.

Тус төсөл нь барилга байгууламж, тоног төхөөрөмж, цахим, сургалт зэрэг дөрвөн бүтэцтэй.

Одоогийн байдлаар тус төвийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин тоног төхөөрөмжийн хангамж 70 гаруй хувьтай, цахим хангамж, боловсон хүчнийг чадваржуулах ажил ид  идэвхтэй байгаа аж. Төслийн хүрээнд 350 эмч, мэргэжилтнийг дотооддоо болон БНСУ-д бэлтгэх юм.

Төвийн барилгыг энэ оны гуравдугаар сарын 31-нд Улсын комисст хүлээлгэн өгөх бөгөөд дөрөвдүгээр сард ашиглалтад орох юм байна.

 Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нь оношилгооны долоон заалтай, хэвтэн эмчлүүлэх 110-аад ортой, шигдээсэн төвтэй байх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-07 103.26.192.43

Ашгүй дээ. Эмч , сувилагч нараа сайн бэлдээрэй.

Avatar

зочин 2019-01-07 202.179.27.82

2-р эмнэлэгийн хашаанд барилгдаж байгаа юм уу. Тэгээд юун 2- эмнэлэгийн харьяанд шилжүүлсэн гээд байнааа. Анхнаасаа….

Avatar

Зочин 2019-01-07 64.119.19.244

"шигдээсэн төв" гэж юу байдаг юмб. Солиотой юм бичиж согтуу "Болор дуран" шалгасан нь энэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж