ОХУ, Иран хоёр Каспийн тэнгист цэргийн сургуулилалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

ОХУ, Иран хоёр Каспийн тэнгист цэргийн сургуулилалт хийнэ

ОХУ, Иран хоёр Каспийн тэнгист цэргийн сургуулилалт хийнэ

Иран улс ОХУ-тай хамтран Каспийн тэнгист цэргийн сургуулилалт хийнэ хэмээн Ираны Тэнгисийн цэргийн командлагч контр-адмирал Хоссейн Ханзади мэдээлснийг тус улсын Mehr агентлаг мэдээлжээ.

Адмирал Хоссейн Ханзади тодорхой тов хэлээгүй ч ойрын үед гэж онцолсон байна.

“Энэхүү хамтарсан цэргийн сургуулилалт нь манай хоёр орны тэнгисийн цэргийн хамтын ажиллагааг стратегийн болон тактикийн шинэ түвшинд гаргана” гэж адмирал хэлжээ.

Энэ нь хоёр улсын хамтарсан хоёр дахь удаагийн сургуулилалт бөгөөд эхнийх нь мөн Каспийн тэнгист 2015 онд болсон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж