Жуулчид Москвагийн метронд ороод юу асуудаг вэ? | News.MN

Жуулчид Москвагийн метронд ороод юу асуудаг вэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Жуулчид Москвагийн метронд ороод юу асуудаг вэ?

Жуулчид Москвагийн метронд ороод юу асуудаг вэ?

Москва хотын метроны буудал руу орох хэсэгт “Живое общение” /”Амьд харилцаа”/ гэсэн цонх байдаг. Энэхүү цонхонд өнгөрсөн 2018 онд 600 мянга гаруй хүн хандан үйлчлүүлсэн нь өмнөх 2017 онтой харьцуулахад бараг гурав дахин өссөн үзүүлэлт юм хэмээн Москва хотын захиргааны албан сайтад мэдээлжээ.

Хамгийн их үйлчлүүлэгчтэй байсан нь "Александровский сад" буудал аж. Эндхийн ажилтнууд өнгөрсөн жил 80 мянга орчим хүнд зөвлөгөө өгсөн байна. Мэдээж хамгийн их үйлчлүүлэгчтэй байсан хугацаа нь хөлбөмбөгийн ДАШТ болсон зургаа, долдугаар сар байжээ. ДАШТ-ий үеэр эндээс 33 мянган үйлчлүүлэгч тусламж авсан байна.

“Живое общение” цонхоор үйлчлүүлэгчдийн дийлэнх нь гадаадын иргэд байдаг. Тэдний ихэнх нь “Улаан талбай руу яаж явах вэ” гэж асуудаг аж.

“Александровский сад” буудлаас гадна "Комсомольская", "Площадь Революции" буудлуудаар үйлчлүүлэгчид “Живое общение” цонхоор илүүтэй үйлчлүүлжээ

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-08 175.223.39.102

МОНГОЛ БОЛ МЕТРОГҮЙ АЗИЙН ХАМГИЙН ЯДУУ 4 УЛСЫН НЭГ НЬ. МЕТРО БАРИХ Ч ШААРДЛАГАГҮЙ, БАРЬЯ ГЭЭД Ч МӨНГӨГҮЙ. УБ НЬ УТААН ДУНДАА, АРД ИРГЭД НЬ ЯДУУРАЛ ДУНДАА НАСЫГ НАСЫГ БАРАХ БИЗ. АЗ НЬ ААЦГАГДАА ОРСОН МОНГОЛЧУУД

Avatar

Зочин 2019-01-08 202.170.80.25

Азгүйдээ ч биш лдээ, манай төрийн л байгаа байдал энэ. 90 оны мордохын хазгай гэж, хэдэн хүний хариуцлагагүйг хэдэн үеэрээ л үүрэх нь дээ

Avatar

зочин 2019-01-08 182.160.38.48

МОНГОЛД МЕТРОНЫ ДОНТОЙ НЭГ Л ХҮН БАЙГААШД ! ХЭ ХЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж