Москва хотын метроны буудал руу орох хэсэгт “Живое общение” /”Амьд харилцаа”/ гэсэн цонх байдаг. Энэхүү цонхонд өнгөрсөн 2018 онд 600 мянга гаруй хүн хандан үйлчлүүлсэн нь өмнөх 2017 онтой харьцуулахад бараг гурав дахин өссөн үзүүлэлт юм хэмээн Москва хотын захиргааны албан сайтад мэдээлжээ.
Хамгийн их үйлчлүүлэгчтэй байсан нь "Александровский сад" буудал аж. Эндхийн ажилтнууд өнгөрсөн жил 80 мянга орчим хүнд зөвлөгөө өгсөн байна. Мэдээж хамгийн их үйлчлүүлэгчтэй байсан хугацаа нь хөлбөмбөгийн ДАШТ болсон зургаа, долдугаар сар байжээ. ДАШТ-ий үеэр эндээс 33 мянган үйлчлүүлэгч тусламж авсан байна.
“Живое общение” цонхоор үйлчлүүлэгчдийн дийлэнх нь гадаадын иргэд байдаг. Тэдний ихэнх нь “Улаан талбай руу яаж явах вэ” гэж асуудаг аж.
“Александровский сад” буудлаас гадна "Комсомольская", "Площадь Революции" буудлуудаар үйлчлүүлэгчид “Живое общение” цонхоор илүүтэй үйлчлүүлжээ
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ