Гудамжнаас олсон 100 мянган рублийг эзэнд нь өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Гудамжнаас олсон 100 мянган рублийг эзэнд нь өгчээ

Гудамжнаас олсон 100 мянган рублийг эзэнд нь өгчээ

Хэн нэгэн хүн гудамжинд унагаасан байсан 100 мянган  рублийг Якутын эргүүлийн цагдаа Леонид Лебедев олж, эзнийг нь тогтоон бүрэн бүтэн хүлээлгэн өглөө хэмээн Якутын Цагдаагийн алба РИА Новости-д мэдээллээ.

Нэгэн иргэн шинэ жилийн баярын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд банкнаас 100 мянган рубль бэлнээр авчээ. Гэртээ ирээд мөнгөө гээснээ мэдсэн байна. Энэ өдөр Леонид Лебедев Губинскийн тойрог хавиар эргүүлд гарсан бөгөөд резинээр ороосон 5000 дэвсгэрийн багц цасан дунд хэвтэж байхыг олжээ. Мөнгийг аваад хэлтэс дээрээ ирэн бүх эргүүлийнхэнд мэдэгдсэн байна. Мөн мөнгө олсон газрын ойролцоох эмийн сангийн видео бичлэгийг шалгаж үзэхээр очсон эмийн сан нэгдүгээр сарын 3-ны дуустал амарна гэсэн бичиг хадаад хаагаад явсан байжээ.

“Мөнгөний эзнийг нэгдүгээр сарын 4-нд олж чадсан. Олон нийтийн сүлжээнд тавьсан миний зарыг хараад надтай холбогдсон. Мөнгөний эзэн мөнгөний дэвсгэрт болон хэдэн ширхгээр багцалсан гэдгийг яг хэлсэн. Мөнгийг нь олж өгсөнд тэр хүн үнэхээр баярласан” гэж цагдаа хэлсэн байна. Түүний хэлснээр жинхэнэ эзнээс өмнө бараг 10 орчим хүн мөнгөний эзэн байна гэж холбогджээ. Гэвч тэдгээр хүмүүс мөнгөний тоо болон дэвсгэртийг зөв хэлж чадахгүй байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж