Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотноо үргэлжилж байна. Монгол-АНЭУ-ын тоглолт гуравдугаар сарын 16-ны өдөр болсон билээ. Энэхүү тоглолтод арабын хоккейчид 6:1 онооны харьцаагаар хожсон юм. Харин тоглолтын үеэр хоёр багийн тамирчдын дунд зодоон болсон бөгөөд ажиглагчид үүнийг шүүгчийн алдаатай шүүлтээс болж гарсан гэж үзжээ.
Post by Likenews.mn.
Найм дахь удаагийн “Challenge Cup of Asia-2015” тэмцээнд Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао гэсэн таван улс оролцож байна. Манай хоккейчид одоогоор Макаогийн шигшээг хожиж, АНЭУ-ын багт ялагдаад байна. Тэмцээн энэ сарын 19-ны өдөр өндөрлөх юм.
Ч.БОЛ