У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ | News.MN

У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ

У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ

У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ

Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ.

“Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулж үг хэллээ.

Тэрбээр “Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил хязгаар юм. Үндэсний соёлоо өвлөн авч, улс орныхоо түүх соёлыг уншин судалж, бахархах нь монголчууд бидний эрхэм үүрэг юм.

Тийм ч учраас ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа МОНЦАМЭ агентлаг, “Хүмүн бичиг” сонины хамт олонд, хамтран ажилласан байгууллагынханд, арга хэмжээнд оролцсон эрдэмтэн багш, суралцагчид, азай буурлууддаа талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэх, олон түмний хүртээл болгоход Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие бүх талаар тусалж дэмжиж хамтран ажиллах болно гэлээ.

Монголын сайхан бичигтэн улсын уралдаан нь 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, уралдааны бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг, шагналын сан өндөртэй гэдгийг МОНЦАМЭ агентлагийн захирал Б.Ганчимэг тэмдэглэж байлаа.

Уралдаанд оролцогчдын хамрах хүрээ, ур чадвар жилээс жилд нэмэгдэж чанаржиж байна. Үүнийг оролцогчдын бүтээлээс дээжилсэн үзэсгэлэнгээс мэдэрнэ. Энэ хэрээр үндэсний бичиг соёл маань улам өргөн хүрээнд тархан дэлгэрч байгаа болно. Үүнд МОНЦАМЭ агентлагаас 27 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Хүмүн бичиг” сонин ихээхэн үүрэг оролцоотой байсан, цаашид ч байх болно гэдгийг тэрбээр онцоллоо. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдаанд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л. Баясгалан 2019-01-07 64.119.18.142

Жинхэнэ шинэчлэгчийн мэдрэмж байна шүү. Сэтгэлгээг шинэчлэхэд үнэн зөв зам мөрийн үр дагавар болсон монгол бичгээ төрийн албан ёсны бичиг болгох нь зөв ярьж, жам ёсоор сэтгэхийн эхлэл юм даа.

Avatar

Зочин 2019-01-07 66.181.178.249

Өөр хийж сурталчлах ажил алга ууу

Avatar

Зочин 2019-01-07 14.192.210.14

JDU gaa shalguulaa malaa

Avatar

Иргэн 2019-01-07 66.181.179.218

У.Хүрэлсүх, иргэд ээ уйгаржин монгол бичгээ мэддэг уншиж бичиж чаддаг болохыг дэмжих үүрэгтэй , тэгээд ч дэмжиж байгааг харж байнаа, байдаг л нэг зүйл. Уг нь УИХ-ын үйл ажиллагааг хэвийн болгох, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар л гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд, төр барьж байгаа намын даргын хувьд тодорхой санал санаачлага гаргаад ТВ-ээр өөрийгөө рекламдсан бол зүгээр баймаар...

Avatar

Зочин 2019-01-07 202.21.106.121

jijeg ajil bolgonoo bitgii surtalchilaa tarhi ugaah hereggui ulsa hugjuuleh ajilaal hii

Avatar

Zochin 2019-01-07 103.229.123.19

Yadarsan hun yas hemelne gej deer bichsen medeelel shig es maani haana u hiigeed yavna aa, Ediin zasag ard irgediin amidral hetsuudlee, noyon dollar, mahnii une tengert garch maniusiin amidral gazart bna da

Avatar

шоогоо 2019-01-07 66.181.160.52

Үхсэн нохойн оцго. 35 үсэгтэй цагаан толгойтой байж буруу бичээд балайраад байгаа нөхдүүд 90 үсэгтэй болчихоороо яаж алах бол. Үхсэн хатсаны монгол бичиг. Бас л гаднаас зээлдсэн бичиг шд. Ярианы хэл бичгийн хэл хоёр нь хаа хамаагүй зөрчихсөн, зарим үгээ толь бичгээс харж утгыг нь ойлгоно гэнээ. Тэглээ гээд хужаа гэж хэлбэл хэлээрэй малууд

Avatar

Зочин 2019-01-07 116.44.145.3

Мэдрэл муутаа монгол бичиг чинь 26 үсэгтэй. Яриа бичиг хоёр нь зөрдөг хэл дэлхий дээр өчнөөн бий. Энэ нь харин эртний хэл гэдгийг баталдаг. Сурч чадахгүй монголоос зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж