Энэтхэг, Йорданы хөлбөмбөгчид эхний шуугианыг тарив

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Йорданы хөлбөмбөгчид эхний шуугианыг тарив

Энэтхэг, Йорданы хөлбөмбөгчид эхний шуугианыг тарив

Дөрвөн жилд нэг удаа болдог Ази тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын дөрвөн хотод болж байна.

17 дахь удаагийн тэмцээнд 24 баг өрсөлдөж байгаагаас хэсгийн эхний тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.  Филиппин, Йемен, Киргизийн шигшээ баг тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байна.

Өчигдөр/2019.01.06/ “А”, “В” хэсгийн эхний тоглолтууд явагдаж, Энэтхэг, Йорданы багууд өрсөлдөгчөө хожиж, шуугиан тарилаа.

“А” хэсэгт багтсан Тайланд, Энэтхэгийн тоглолт 4:1-ээр тэрбум хүнтэй энэтхэгчүүдийн ялалтаар өндөрлөлөө. 1984 оноос хойш хоёр дахь удаагаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа энэтхэгчүүд гараагаа сайхан эхлүүлж, гурван оноогоо авч чадав.

Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтыг эхлүүлсэн арабчууд Бахрайнтай 1:1-ээр тэнцсэн байна. Ингэснээр “А” хэсгийг Энэтхэг гурван оноогоор тэргүүлж, Бахрайн, АНЭУ удаалж эхлэв.

“В” хэсэгт багтсан Йорданы баг Австралийг 1:0-оор хожиж, мөн хэсгээ тэргүүлж эхлэв. Ази тивийн хүчирхэг багийн нэг Австралийн хаалганд хожлын цорын ганц гоолыг хийсэн тоглогч бол Анас Бани Яасеени эхний дуулианыг хийгээд байна. Чансаа сул багууд том багуудыг хожиж эхэлсэн нь Азийн аварга шалгаруулах тэмцээн цааш хэрхэн өрнөхийг харуулж эхлэв.

Өнөө орой /2019.01.07/ “С” хэсгийн БНХАУ-Кыргызстан, БНСУ-Филиппиний тоглолтууд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж