"MNTM" шоуны үнэ цэнийг унагасан PR

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

"MNTM" шоуны үнэ цэнийг унагасан PR

“Боловсрол” суваг телевизээс санаачлан зохион байгуулж буй "MNTM" шоуны ээлжит шинэ дугаар өчигдөр хуваарийн дагуу үзэгчдэд хүрсэн ч сэтгэлийг нь гонсойлгов.

Учир юу вэ гэвэл оролцогчдод сарлагийн өмнө дотуур хувцас сурталчлах даалгавар ногдсон юм.  Шоуны шүүгч, загвар өмсөгч Э.Энхболдын тайлбарласнаар захиалагч байгууллагаас тавьсан хүсэлтийн дагуу дээрх шалгуур тавигджээ. Эрсдэлтэй энэ даалгаврыг оролцогчид чадлаараа сайн гүйцэтгэлээ гэж шүүгчид үнэлсэн. Харин үзэгчид нийгмийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд “Монгол ахуй, соёлыг доромжилсон, дорд үзсэн сурталчилгаа болсон” гэж шүүмжлэх нь илүүтэй байна.

Сурталчилгаа бол тухайн бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Харамсалтай нь, энэхүү шүүмжээр бол давхар "MNTM" шоуны үнэ цэнийг унагасан PR болж, эсрэгээрээ буув.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
ТэнэглэлТэнэглэл
29
БурууБуруу
9
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж