Б.Дүгэржав: Цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны өртөг буурна | News.MN

Б.Дүгэржав: Цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны өртөг буурна

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Б.Дүгэржав: Цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны өртөг буурна

Б.Дүгэржав: Цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны өртөг буурна

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай ярилцлаа.

-Аймгийн хэмжээнд өвөлжилт ямар байна вэ. Намрын сүүлийн саруудад цаг агаар тийм ч таатай байсангүй?

-Ховд аймагт өвөлжилт харьцангуй гайгүй байна. Хэдийгээр өнгөрсөн зун газрын гарц сайнгүй байсан ч малын тарга хүчийг чамгүй авхуулж чадсан байна, манай малчид. Түүнчлэн хадлан, бордоо, тэжээлээ сайтар базааж, бэлтгэсэн байгаа. Их нууруудын хот, Хар ус нуурын сав газар, Ховд, Буянт голын хөндийг дагаад хадлангийн нөөц бэлчээр сайтай. Тиймээс сумдад өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан. Аймгийн Засаг даргын хувьд улсын нөөцийн өвс тэжээлийг зохих төвшинд нь бэлтгэсэн. Байгаль цаг уурын тухайд богино хугацаанд хүнд үеийг давлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг хэрхэн даван туулах вэ гэдэг маш чухал. Хэдийгээр цахилгааны саатал гарч аймгийн хэмжээнд халаалт, дулааны асуудал хүндэрсэн. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын үр өгөөжийг энэ үеэр илүү мэдэрсэн болов уу гэж бодож байна. Дөргөний усан цахилгаан станцыг барьж байгуулаагүй бол өнгөрсөн удаад болсон байгалийн эрсдэлээс хамгаалах боломж хомс байлаа. Тухайн үед тус цахилгаан станцыг ээлж дараалсан горимоор ажиллуулан тодорхой цагийн хуваарийн дагуу баруун гурван аймаг цахилгааны асуудлаа зохицуулж байсан.

-Малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаасан юм байна. Тэгвэл аймгийн төвийн бэлтгэл ямар байгаа вэ?

-Ховд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн базаасан. Манай аймгийн тухайд дулааны хоёр станцтай бөгөөд нэг нь хувийн хэвшилд шилжсэн байдаг. Хувийн компанийн эзэмшиж буй дулааны станцад асуудал гарах нь бий. Учир нь газар доорх шугам сүлжээ нь элэгдэж, хуучирсан нь голлох нөлөөг үзүүлдэг юм байна. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлуудыг нэлээдгүй эрчимжүүлсэн болохоор дулааны станцууд ачаалал даах чадваргүй болох асуудал тулгарч байна. Гэсэн хэдий ч үйл ажиллагаагаа хэвийн төвшинд явуулж байгаа.

-Энэ жил Ховд аймагт ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жил бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажил төлөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 47 тэрбум төгрөгийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төсөвт тусгуулсан. Мөн хувийн хэвшил, дотоодын эх үүсвэрээр 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалттай ажлыг хийж хэрэгжүүлнэ. Эдгээр ажилтай холбоотойгоор барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлуудыг сайн базаах ёстой. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулах ажлын үр ашгийг өсгөх, цаашлаад хүмүүсийн дунд шүүмжлэл дагуулдаг асуудлыг зохистойгоор шийдвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулах болно. Ер нь улсын эсвэл хувийн хөрөнгө оруулалт байх эсэхээс үл хамааран орон нутгийн хөгжил, цэцэглэлтэд дорвитой хувь нэмэр, үр өгөөж өгөх ажлыг хийж хэрэгжүүлэхэд гарах бэрхшээл саад, үл ойлголцлыг арилгах учиртай. Яагаад гэвэл үл ойлголцлоос үүдэн цаг хугацаа алдах эрсдэл бий. Энэ нь хөрөнгө санхүүгийн асуудалд ч сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ мэт үл ойлголцол, алдаа дутагдлаас шалтгаалан хөрөнгө мөнгө үнэгүйдэх асуудлаас сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.

-Танай аймаг ирэх жилүүдэд долоон салбарт төсөл хэрэгжүүлэх тухай ярьж байна. Жишээлбэл, цементийн үйлдвэр барих юм байна. Энэ нь хэр үр өгөөжтэй байх вэ?

-Өнгөрсөн сард “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг улсынхаа нийслэлд амжилттай зохион байгууллаа. Чуулганаар Монгол Улсын баруун бүс нутаг нь БНХАУ, ОХУ, Казахстан улстай хиллэдэг учраас худалдаа эдийн засгийн тааламжтай газар зүйн байрлалтай өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдийн нөөц зэрэг давуу талаа ашиглан хөгжих боломжийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр манай аймагт хэрэгжих боломжтой төслүүдийн талаар ярилцсан. Тэр дундаа “Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл хэрэгжсэнээр баруун аймгуудыг цахилгаанаар хангахын зэрэгцээ төвийн бүс рүү экспортлох боломж бий гэдгийг төслийн багийнхан танилцуулсан. Мөн төр, хувийн хэвшил, иргэдийн түншлэлийн загвар аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсад бүтээн байгуулалтын салбарт оновчтой төсөл хэрэгжүүлж, инноваци, технологийг туршиж байгаа томоохон бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллан хөрөнгийн эх үүсвэрийг хязгаар нутагтаа татах ажлыг зохион байгуулна. Ингэснээр зөвхөн төсвийн хөрөнгөөс хамаарахгүйгээр эдийн засгаа тэлэх, аймгаа хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Яагаад заавал цементийн үйлдвэр барих гээд байгаа вэ гэж асууж байна. Манай аймагт энэ жил усан цахилгаан станцын томоохон төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэ төсөлд их хэмжээний хайрга, дайрга, цемент шаардлагатай. Тэгэхээр цeмeнтийн үйлдвэр байгуулснаар зөвхөн Ховд аймагт төдийгүй баруун бүс нутгийг хангах боломж бүрдэх аж. Хэдийгээр улсын хэмжээнд цементийн дөрвөн үйлдвэр байгуулагдсан ч баруун аймгуудад цементийн хүртээмж муу байгааг бизнесийнхэн учирлаж байна. Ялангуяа бүтээн байгуулалтад нэн шаардлагатай цемент зах зээлийн үнээс нэг дахин илүү үнэтэй байгаа нь бүтээн байгуулалтын эцсийн өртөгт нөлөөлж байна.

-Танай аймаг нийслэлээс дутахааргүй утаатай шүү дээ. Утааг бууруулах талаар?

-Ховд аймгийн утаа, агаар орчны асуудал тулгамдаж байгаа нь үнэн. Тиймээс бид барилга бүтээн байгуулалтын салбарт түлхүү анхаарч ажиллах болно. Хэрэв бид өртөг багатай орон сууц барьж ард түмэндээ борлуулж чадвал утаа буурах бүрэн боломж бий.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-07 112.72.8.90

Бүгдээрээ л анх тэгэж ярьдаг, мөрөөддөг билээ. Амьдрал дээр хөрөнгө оруулсан үр дүн яг л өмнөхтэйгээ ижил байхыг олон удаа харлаа.

Avatar

Зочин 2019-01-07 199.249.230.69

ene teneguud ni her zereg udaan dagaj daldagnah yum bol doo …

Avatar

зочин 2019-01-07 66.181.191.33

яриад байлгүй эхлээч бас сонгууль хүлээгээд байна уу. хэдэн жил худлаа ярих гэсэн юм бэ дүгэржаваа. уяачаа

Avatar

Зочин 2019-01-07 62.210.99.129

Нутагтаа цемэнтийниүйлдвэртэй болно гэдэг чинь ажлын байр орон сууц зам барилга бүтээн байгуулалт шүү дээ.

Avatar

Нугаа 2019-01-07 62.210.99.129

Нутагтаа цемэнтийн үйлдвэртэй болно гэдэг чинь ажлын байр орон сууц зам барилга бүтээн байгуулалт шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-07 62.210.99.129

Ховдчуудыг нэгтгэж чадаж байна аа нутгийн хүү Бямбацогт Одоо үүн шигээ наад намын хэдэн нөхдөө нэгтгээд өгөх арга байна уу гишүүнээ

Avatar

Зочин 2019-01-07 178.128.238.99

Erdenburengiin tsahilgan stants hurdan ashiglaltad oroosoi Byambatsogt mon ch ih shahamduulj bga haragdsn

Avatar

Зочин 2019-01-07 169.57.213.133

Howdod tsenentin uuldwer barihiig hoyr garaa orgood demjij bn oo

Avatar

Зочин 2019-01-07 45.248.77.116

Ene Bymabatsogt ed naraas jishee awaasai manai aimgaas garsan tolognuud

Avatar

Зочин 2019-01-07 185.108.128.24

Цeмeнтийн үйлдвэрээ хурдан бариа. Худлаа шүүмжлэгчдийг бүү тоо. Ард түмэнд хэрэгтэй чухал төсөл шүү. Шууд барь

Avatar

Зочин 2019-01-07 142.93.216.230

Энэ Ховдын шинэ Засаг дарга харин овоо юм хийх гээд оролдоод байгаа юм даа хө. Зөвөө хө дэмжиж байна

Avatar

Зочин 2019-01-07 27.0.232.31

Ховдод шохойн чулууны орд нь байна, цeмeнтийн найрлагад ордог нүүрс, улаан шавар, гөлтгөнө гээд бүгд байна, дээр нь баруун бүсийн байршлын төвд нь байна гээд бүх боломж нь байхад хийх л хэрэгтэй. Дэмжиж байна

Avatar

Ура 2019-01-07 72.35.247.71

Цeмeнтийн үйлдвэр мандтугай. Цэцэрхэн хийрхэгчид сөнөтүгэй.

Avatar

Ховд 2019-01-07 195.154.242.207

Ганц үйлдвэр байгуулах гэхээр л бүхнийг харлуулагчид мөөрөлдөөд ороод ирэх юм. Бүү тоо манайхаан. Хэрэгтэй төслөө хурдан хэрэгжүүл.

Avatar

Молом 2019-01-07 185.245.84.198

Хуурай аргаар цeмeнт болрвсруулах нь байгаль орчинд ямар ч хоргүй юм билээ шүү. Худал цуурхалд бүү авт. Ажил хийх гэж буй нэгнээ бүү мохоо монголчуудаа

Avatar

Ховд 2019-01-07 159.203.39.24

Энэ үйлдвэр баригдвал дор хаяж 200 хүн байнгын ажлын байртай болно. Нутаг орныхоо төлөө сэтгэл тавин зүтгэдэг С.Бямбацогт гишүүнээ дэмжиж байнаа.

Avatar

Өөжиг 2019-01-07 169.57.213.133

Цeмeнтийг барилгын талх гэдэг үнэн шүү. Хувийн хэвшил өөрийн хүчээр орон нутагт хэрэгтэй бүтээн байгуулалт хийх гэж байхад дэмжилгүй л яахав.

Avatar

Увсаас 2019-01-07 149.28.174.188

Баруун аймгуудад тн цeмeнт 320 мянга. Хотод гэтэл 160 мянга. Энийг чинь л ялгаварлан гадуурхалт гээд байгаа. Цeмeнтийн үйлдвэр маш их хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2019-01-07 206.189.162.184

Ховдынхон хотоос 2 дахин үнэтэй цeмeнт хэрэглэж байна. Үүнээс болж олигтой байшин бариад ч амьдарч чадахгүй байгаа нь үнэн шүү

Avatar

зочин 2019-01-07 103.26.193.38

Цементийн уйлдвэр байгууллаад ажиллуулж чадаагуй биз дээ. Юу яриад бнаа.

Avatar

Zochin 2019-01-07 202.126.89.246

Byambatsogt cement neheed bai gesen bololtoi. Hogjliin banknaas hulgai hiij ootiin shohoin ordoo ergeltend oruulah gej ulaarch yavaa n****. Ter ordiig yaj gartaa oruuldaniig n udahgui delgenee

Avatar

Зочин 2019-01-07 66.181.165.101

Тэгээрэй чи. Ховдынхон луу шүлсээ сайн үсчүүл үсчүүл. Гэхдээ Ховдынхон цемэнтийн үйлдвэртэй болохдоо л болно

Avatar

Зочин 2019-01-07 204.11.50.131

ene teneg yu yarij baigaagaa oilgodog bolov uu, osoldohgui tolgoi harahgdaj bn, ter ajilladag uu …

Avatar

Зочин 2019-01-07 202.126.89.83

Чи харин юу ярьж бгаагаа ойлгож бна уу. Эргүү дагз минь

Avatar

Зочин 2019-01-07 202.126.89.83

Чи харин юу ярьж бгаагаа ойлгож бна уу. Эргүү дагз минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж